Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийг сонголоо

2016-06-30 15:30:47

НҮБ-ын Ерөнхий Ассамблей чуулж, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдээ сонголоо.  Энэ удаагийн сонгуулиар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн орны 5-ыг шинэчлэн сонгож байгаа юм. Африк тивээс нэр дэвшсэн Этиоп, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгаас нэр дэвшсэн Болив улсууд өрсөлдөгчгүй учраас ялалт байгуулах нь тодорхой байлаа.

Тус хоёр орны хамт Швед, Казакстан улсууд мөн сонгогдож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд 2017-2018 онд байнгын бус гишүүнээр ажиллахаар боллоо. Байнгын бус гишүүний 5 дахь сул суудлын төлөө Итали, Нидерландын  хооронд ширүүн өрсөлдөөн өрнөлөө. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орны гуравны хоёрын дэмжлэгээр Аюулгүйн зөвлөлд сонгогдох боломжтой байдаг. Гэвч Итали, Нидерланд тус тус 95 саналаар хайнцаж, дээрх шалгуурыг хангаж чадаагүй байна.

Улмаар тус хоёр орны төлөөлөгчид хэлэлцсэний үндсэн дээр байнгын бус гишүүний бүрэн эрхийн хугацааг 1, 1 жилээр хуваан эдлэхээр болсон байна. Ингэснээр 2017 онд Итали, 2018 онд Нидерланд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах юм. Энэ удаад сонгогдсон Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нд бүрэн эрхээ хүлээн авах юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийг сонголоо   
Үзсэн: 1979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй