Шууд Chart

АНУ, Канад, Мексикийн удирдагчид гурван талт уулзалт хийлээ

2016-06-30 16:14:10

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето нар гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа. Канадын нийслэл Оттава хотноо болсон тус уулзалтад уур амьсгалын өөрчлөлтийн асуудал чухлаар хөндөгдсөн байна. Газрын тос, байгалийн хий ашиглалтаас ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжиж, хил дамнасан цахилгаан дамжуулах шугамууд шинээр байгуулах зэрэг салбарт хамтран ажиллахаар гурван орны удирдагчид тохиролцсон байна.

Мөн 2025 он гэхэд Хойд Америкийн эрчим хүчний хэрэгцээний тэн хагасыг сэргээгдэх эх сурвалжаас хангах зорилт тавьжээ. Үүнээс гадна АНУ, Мексик, Канадын төр засгийн тэргүүн нар худалдаа, эдийн засгийн асуудлаар санал солилцож, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээнд өөрчлөлт оруулсан тухай зарлалаа.

Энэ хүрээнд гадаад орны түүхий эд орсон бүтээгдэхүүнд ногдуулдаг татвараас эм, гоо сайхны бүтээгдэхүүн, резин, металл, байгалийн хий, аж үйлдвэрийн болох цахилгаан машин механизм, хэмжилтийн тоног төхөөрөмжүүдийг чөлөөлж байгаа юм. Үүнээс гадна Обама, Трюдо, Пенья Ньето нар ган үйлдвэрлэгч орнуудыг дэлхийн зах зээл дээрх илүүдэл нийлүүлэлтийг бууруулахад уриалсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ, Канад, Мексикийн удирдагчид гурван талт уулзалт хийлээ  
Үзсэн: 1912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй