Шууд Chart

Хөдөлгөөнт технологийн үзэсгэлэн яармаг болж байна

2016-06-30 16:47:18

БНХАУ-ын Шанхай хотноо Дэлхийн хөдөлгөөнт технологийн үзэсгэлэн яармаг болж байна. Виртуал болон баяжуулсан бодит орчны шинэ төхөөрөмжүүд, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан таблет, авто машины шинэ загварууд энэ оны үзэсгэлэнгийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан Азийн цахилгаан барааны үзэсгэлэн яармаг, мөн энэ 7 хоногийн эхээр болсон шинэ технологийн үзэсгэлэн зэрэгтэй харьцуулахад Шанхайн үзэсгэлэн яармагийн цар хүрээ илүү өргөн байгааг ажиглагчид онцолж байна.

Барселонд төвтэй Дэлхийн хөдөлгөөнт технологийн нэгдсэн үзэсгэлэн яармаг Шанхай хотноо салбар шоу зохион байгуулах болсоор эдүгээ 5 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Хятад улс 2020 он гэхэд давхардсан тоогоор 1.5 тэрбум ухаалаг утас хэрэглэгчтэй болох тооцоо байна. Ийнхүү тус улс дэлхийн цахилгаан барааны хамгийн том зах зээл болж байгаа учраас Шанхайн үзэсгэлэнд оролцогч олон улсын фирмүүдийн дунд өрсөлдөөн эрс ширүүслээ.

5Жи төхөөрөмжүүд, виртуал нүдний шил, интернэтэд холбоотой гэр ахуйн хэрэгсэл зэрэг ухаалаг технологи үйлдвэрлэгчдээс гадна авто машин үйлдвэрлэгч компаниуд ч энэ оны үзэсгэлэнд оролцож байна. Форд корпораци ухаалаг төхөөрөмжүүдтэй уялдаатай ажилладаг авто машин бүтээхээр зорьж байгаагаа мэдэгджээ. Энэ оны Шанхайн үзэсгэлэн яармагийг 50 мянга гаруй хүн үзэж сонирхоод байна. Энэ сарын 29-нд нээлтээ хийсэн Шанхайн технологийн үзэсгэлэн маргааш өндөрлөх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хөдөлгөөнт технологийн үзэсгэлэн яармаг болж байна  
Үзсэн: 2529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй