Шууд Chart

Талибан бүлэглэлийн үйлдсэн халдлагад 30 гаруй хүн амь үрэгдлээ

2016-07-01 11:30:38

Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт Талибан бүлэглэлийн амиа золиослогчид халдлага үйлджээ. Афганистаны цагдаагийн 5 автобус тус халдлагад өртөж, улмаар 30 гаруй хүн амь үрэгдсэн байна. Дээрх автобусууд Вардак мужийн Цагдаагийн академийн сонсогчид, шинэ төгсөгчид нийлсэн 200 гаруй хүнийг Ийд ал-Фитрь наадмыг угтан Кабул хотод хүргэхээр явсан байна. Халдлагын үеэр 1 автобус бүрэн сүйрснээс гадна, 4 автобус, ойролцоо явсан авто машинуудад хор хохирол учирчээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр 34 хүн, тэдгээрийн дунд 4 энгийн иргэн амь үрэгдсэн гэж "Нью-Йорк таймс" сонин уламжилж байна. Үүнээс гадна автобусуудад явсан 60 гаруй сонсогч шархаджээ. Афганистан улсын ерөнхийлөгч Ашраф Гани тус халдлагыг эрс зэмлэн буруушаалаа. Талибан бүлэглэлийн үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас улам эрчимжиж, Афганистаны хэд хэдэн бүс нутагт Засгийн газрын цэргүүдийн эсрэг давшилт эхлүүлсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Талибан бүлэглэлийн үйлдсэн халдлагад 30 гаруй хүн амь үрэгдлээ   
Үзсэн: 1801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй