Шууд Chart

БНХАУ-ын Шанхай хотноо “Их-20”-ийн бүлгийн худалдааны сайд нар уулзана

2016-07-01 11:48:59

Ирэх 7 хоногийн сүүлээр “Их-20”-ийн бүлгийн худалдааны сайд нар уулзаж, олон улсын худалдааг нэмэгдүүлэх болон бусад асуудлаар хэлэлцээ хийх юм байна. Өчигдөр Хятадын худалдааны дэд сайд Ван Шоувэнь хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тус уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр есдүгээр сард болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг угтсан худалдааны сайд нарын уулзалт энэ сарын 9, 10-нд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах юм байна.

Их Британи Европын холбоог орхихоор шийдвэрлэсний дараа дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдал хааш эргэхийг таамаглахад бэрх болоод байна. Энэ асуудал 20 их гүрний худалдааны сайд нарын хэлэлцэх гол асуудал байх бөгөөд Их Британийн бүх нийтийн санал асуулгын дүн олон улсын худалдааны эргэлтэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын механизмыг уялдуулах, боловсронгуй болгох асуудлыг хөндөн хэлэлцэх юм байна. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын дараа “Их-20”-ийн худалдааны сайд нар дэлхийн худалдааг нэмэгдүүлэх стратеги болон уулзалтаас гарсан бусад шийдвэрийг танилцуулах хамтарсан тунхаглал гаргах юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын Шанхай хотноо “Их-20”-ийн бүлгийн худалдааны сайд нар уулзана   
Үзсэн: 2493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй