Шууд Chart

Борис Жонсон Консерватив намын даргад нэр дэвшихгүй

2016-07-01 11:57:07

Их Британийн нийслэл Лондон хотын дарга асан Борис Жонсон Консерватив намын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тус улсыг Европын холбооноос гаргах аяныг тэргүүлэгчдийн нэг байсан Борис Жонсонг олон улсын хэвлэлүүд эрх баригч Консерватив намын даргад нэр дэвшиж, улмаар Дэвид Кэмероны халааг авах сонирхолтой байна гэж дүгнэж байсан юм. Гэвч өчигдөр Консерватив намын даргад нэр дэвших эцсийн хугацаа дуусахын өмнө Борис Жонсон хэвлэлийн бага хурал хийж, намын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Их Британийн ард иргэд Европын холбоог орхихын төлөө санал өгснөөс тус улсад улс төрийн тогтворгүй  байдал үүсээд байна. Их Британийн эрх баригч Консерватив намын дарга Дэвид Кэмерон Европын холбоонд үлдэхийн төлөө аяныг тэргүүлж байсан учраас намын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалаа ирэх 10 дугаар сард хүлээлгэн өгнө гэдгээ зарласан юм. Сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбиныг ч мөн шалтгаанаар огцруулах аян өрнөж эхлээд байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Борис Жонсон Консерватив намын даргад нэр дэвшихгүй  
Үзсэн: 2524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй