Шууд Chart

Өмнөд туйлын озоны давхарга сэргэж байна

2016-07-01 12:16:36

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Өмнөд туйлын озоны давхаргын цоорхой нөхөгдөж эхэлснийг баталгаажуулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сар гэхэд тус бүс нутаг дахь озоны цоорхой 2000 оныхоос 4 сая шоо дөрвөлжин километрээр багассан байна. Энэ үзүүлэлт нь Энэтхэгийн газар нутагтай дүйцэхүйц үлэмж их хэмжээ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Озоны давхаргатай урвалд ордог химийн бодисуудыг хэрэглээнээс халсан нь Өмнөд туйлын озоны цоорхой нөхөгдөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

Их Британийн эрдэмтэд мөн галт уулсын идэвхжилт озоны цоорхой томроход нөлөөлдөг талаар судалсан нь энэ удаагийн судалгааны шинэлэг талд тооцогдож байгаа юм. Та бүхэнд сануулахад, Өмнөд туйлын газрын гадаргаас 10.000 метр өндөрт оршдог стратосферийн давхаргад озоны давхарга нимгэрч эхэлснийг эрдэмтэд 1980-аад онд анх тогтоосон түүхтэй. Нарнаас ирж байгаа хэт ягаан туяаг шүүдэг озоны давхарга ийнхүү цоорсон нь арьсны хорт хавдар үүсгэж, амьтан, ургамлын аймагт ч сөргөөр нөлөөлдөг нь нотлогдсон юм. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Өмнөд туйлын озоны давхарга сэргэж байна  
Үзсэн: 2399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй