Шууд Chart

Истанбулын халдлагыг ОХУ, Узбекистан, Киргизстаны иргэд үйлдсэн гэж Туркийн хэвлэлүүд мэдээллээ

2016-07-01 12:30:46

Өнгөрсөн мягмар гарагт Туркийн Истанбул хотноо оршдог Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд амиа золиослогч 3 этгээд террорист халдлага үйлдсэн. Эдгээр амиа золислогч Узбекистан, Киргизстан болон ОХУ-ын холбооны бүрэлдэхүүнд багтдаг Чечень зэрэг улсаас гаралтайг тогтоосон талаар Туркийн хэвлэлүүд мэдээлж байна. Тус мэдээллийг нэрээ нууцалсан албаны хүн баталгаажуулжээ.

Мягмар гарагийн халдлагад амь үрэгдэгсдийн тоо дахин нэмэгдэж, 44-т хүрээд байгаа юм. Халдлагын цаана "Исламын улс" алан хядагч бүлэглэл байсан гэх хөдөлшгүй нотолгоог илрүүлсэн гэдгээ холбогдох албаныхан мэдээллээ. Амиа золиослогч этгээдүүд Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн гол түшиц цэг болох Ракка хотоос 1 сар орчмын өмнө Турк улсад нэвтэрсэн байна.

Мөн Ататуркийн нисэх буудалд халдлага үйлдэх төлөвлөгөөг "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчдын оролцоотойгоор өндөр түвшинд боловсруулсан гэж албаныхан үзэж байгаа юм.  Өчигдөр Туркийн цагдаа нар халдлага үйлдэгчдийн хамсаатан байж болзошгүй 13 хүнийг Истанбул хотоос баривчилсан байна. Үүнээс гадна Туркийн 3 дахь том хот болох Измирт цагдаа нар мөн асуудлаар баривчилгаа явуулжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Истанбулын халдлагыг ОХУ, Узбекистан, Киргизстаны иргэд үйлдсэн гэж Туркийн хэвлэлүүд мэдээллээ  
Үзсэн: 2652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй