Шууд Chart

АНУ, Итали, Колумбын цагдаа нар 11 тн кокаин хураажээ

2016-07-01 12:53:39

АНУ, Итали, Колумбын цагдаа нар хамтарсан тусгай ажиллагааны дүнд 11 тонн кокаин хурааж, хар тамхины бүлэглэлийн 33 хүнийг баривчилсан байна. Тус бүлэглэл Колумбын ширэнгэн ойд байгуулсан 7 лабораторит хар тамхи үйлдвэрлэж, экспортын жимсэнд нуун хил давуулдаг байжээ. Холбогдох албаныхны мэдээлснээр хураагдсан кокаины дийлэнхийг Колумбын нутагт илрүүлсэн байна. Хар тамхины бүлэглэлийнхэн ширэнгэн ойд үйлдвэрлэсэн кокаинаа Панама, Коста Рика, Доминикан зэрэг улсаар дамжуулан Европ, АНУ-ын зах зээлд нийлүүлдэг байсан юм байна. Өнгөрсөн өдрүүдэд мөн хэргээр баривчлагдсан 33 этгээдийн 22-ыг Колумб, 11-ийг Италиас саатуулжээ.

Хар тамхины наймаатай тэмцэх тусгай ажиллагаанд АНУ-ын Эмийн хяналтын хууль сахиулах байгууллага, Колумб, Италийн цагдаа нар хамтран оролцсон байна. Гурван улс цаашид ч хар тамхи наймаалагчдын эсрэг шийдэмгий тэмцэл өрнүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Цагдаа нарын мэдээлснээр хар тамхи наймаалагчид жимсний хайрцаг дотор кокаиныг 1 кг-аар уутлан нуусан байжээ. Нэг кг кокаин АНУ-д ойролцоогоор 15 мянган доллар, Европ тивийн орнуудад 40-45 мянган доллараар худалдаалагддаг байна. Харин Ази тивийн орнуудад 120-150 мянган доллар, Австралид 200 мянган доллар ч хүрдэг гэх мэдээ байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ, Итали, Колумбын цагдаа нар 11 тн кокаин хураажээ   
Үзсэн: 1941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй