Шууд Chart

Сонгуульд оролцоогүй иргэд торгууль төлнө

2016-07-02 12:38:54

Өнөөдөр Австрали улсад парламентын дээд, доод танхимын сонгууль явагдаж байна. Дэлхийн 23 улсад сонгуульд оролцох явдлыг сонгуулийн насны иргэн бүрийн заавал биелүүлэх үүрэг болгон хуульчилсан байдгийн нэг нь Австрали юм. Тус улсад 18 болон түүнээс дээш насны иргэд сонгуульд оролцох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд 18 америк долларын торгууль төлөх, шүүхэд дуудагдах ч эрсдэлтэй юм байна. Сонгуульд оролцохыг албан үүрэг болгосны ачаар Австрали улсын сонгуулийн ирц харьцангуй дээгүүр түвшинд байна гэж үздэг хүмүүс бий.

Мөн сонгуульд оролцоогүйнхээ төлөө хорих ял ч авах эрсдэлтэй энэ систем ардчилсан ёс журмыг гажуудуулж байна гэж шүүмжлэгчид ч мөн байдаг юм байна. Гэхдээ дээрх шүүмжлэлийг үл харгалзан өнгөрсөн удаагийн Австралийн холбооны парламентын сонгуулийн ирц 94 хувьтай байсан.

Их Британийн 2010 оны бүх нийтийн сонгуулийн ирц 65 хувь, 2012 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 57 хувь байсантай харьцуулахад дээрх үзүүлэлт харьцангуй өндөр байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Их Британи Европын холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулгын ирц өндөр байсан талаар хэвлэлүүд шуугиж байсан. Гэвч тус улсын төдийгүй Европын холбооны ирээдүйд чухал нөлөөтэй дээрх санал асуулгад бүртгүүлсэн иргэдийн 27,8 хувь нь оролцоогүй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сонгуульд оролцоогүй иргэд торгууль төлнө   
Үзсэн: 2257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй