Шууд Chart

Сайн дурынхныг ёслол, аюулгүй ажиллагааны сургалтад хамрууллаа

2016-07-02 13:43:08

АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгээс  Ази-Европын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудад  мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалтыг  долоодугаар сарын 1-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Сургалтад  АСЕМ-ын гишүүн орнуудыг хариуцсан мэргэжилтнүүдэд тусалж ажиллах сайн дурын ажилтнууд болон ёслол, соёл урлагын арга хэмжээ, хэвлэл мэдээллийнхэнтэй ажиллах сайн дурын багийнхан, штабын үндсэн ажилтнууд болон тавьтын ахлагч нараас бүрдсэн 200 гаруй сайн дурын ажилтан хамрагдлаа.

Энэ үеэр ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал, уг ажлын гишүүн Л.Энхбаяр, С.Саруул нар оролцож, өндөр хэмжээний хамгаалалт бүхий дээд түвшний арга хэмжээний үеэр баримтлах ёслол, хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл, заавар зөвлөмж өгөв.

АСЕМ-ын Сайн дурын албанд 22 их дээд сургуулиас 16-35 насны 1100 гаруй оюутан бүртгүүлсэнээс одоогоор шат шатны сургалтад хамрагдсан 800 гаруй сайн дурын ажилтан бэлтгэгдээд байна.


Сайн дурынхныг ёслол, аюулгүй ажиллагааны сургалтад хамрууллаа   
Үзсэн: 2129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй