Шууд Chart

Багдадад болсон халдлагад 125 хүн амь үрэгджээ

2016-07-04 12:02:06

Иракийн нийслэл Багдад хотноо "Исламын улс" алан хядагч бүлэглэл дахин нэг халдлага зохион байгуулсан байна. Рамадан сарын төгсгөлд тохиодог Эйд аль-Фитр баярыг угтан сүүлийн өдрүүдэд Иракийн исламын шашинт иргэд баярын уур амьсгалтай байгаа юм. Өчигдөр орой Багдадын төв хэсэгт оршдог Каррада дүүргийн гудамжуудад баяраа тэмдэглэж байгаа хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэх үеэр тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны авто машин дэлбэрчээ.

Үүний улмаас 125 хүн, тэдгээрийн дотор 25 хүүхэд амь үрэгдэж, мөн гэмтэж шархадсан хүмүүс 150 давсан байна. Олон хүний биеийн байдал хүнд байгаа учраас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүйг холбогдох албаныхан мэдээлж байгаа юм. "Исламын улс" алан хядагч бүлэглэл исламын шашны хамгийн том урсгал болох сунитын хэт үзэлтнүүд юм.

Тус бүлэглэл шийт урсгалынхныг буруу номтнууд гэж үздэг тул энэ удаагийн халдлагыг мөн л шийт шашинтнууд зонхилон суудаг бүсэд зохион байгуулсан байна. Мөн халдлагаас удалгүй Багдадын хойд хэсэгт дахин тэсрэх бөмбөг дэлбэрч, 5 хүн амь үрэгджээ. Ирак улс даяар халдлагад амь үрэгдэгсдэд зориулж 3 хоногийн гашуудал зарлаад байна.

















Нийтэлсэн: Э.Энхрэл

Багдадад болсон халдлагад 125 хүн амь үрэгджээ   
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй