Шууд Chart

Дэлхийн банк Энэтхэг улстай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана

2016-07-04 17:03:28

Дэлхийн банк  хөгжиж байгаа орнуудад нарны эрчим хүч ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Тус банк “Нарны эрчим хүчийг дэмжих олон улсын эвсэл”-тэй хамтран 2030 он гэхэд нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдэд 1 их наяд америк долларын хөрөнгө оруулахаар болжээ. Өнгөрсөн оны сүүлээр зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын хүрээнд Энэтхэг, Францын Засгийн газар хамтран тус эвслийг байгуулсан юм.

Эдүгээ 120 орныг гишүүнчилсэн “Нарны эрчим хүчийг дэмжих олон улсын эвсэл”-д Дэлхийн банк ийнхүү санхүүгийн түнш боллоо. Үүнээс гадна Дэлхийн банк нарны хавтан бүхий дээвэр, нарны эрчим хүч үүсгүүрийн дэд бүтэц, эдгээр үүсгүүрээс цахилгаан дамжуулах шугамуудыг өргөтгөх Энэтхэгийн санаачилгад 1 тэрбум долларын тусламж үзүүлэхээр болсон байна.

Мөн Дэлхийн банк, Энэтхэгийн Засгийн газар 400 мегаваттын эрчим хүч үүсгэх нарны хавтангуудыг ашиглалтад оруулах 625 сая долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр дэлхийн 6 дахь том эрчим хүч хэрэглэгч Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний салбараа эрс өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн банк Энэтхэг улстай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй