Шууд Chart

Японы судлаачид эртний хүмүүсийн аргаар завь бүтээж, туршина

2016-07-06 14:03:21

30 мянган жилийн өмнө хүмүүс Тайваниас Окинава бүлэг аралд хэрхэн очсоныг археологичид, адал явдал эрэлхийлэгчид хамтран судалж байна. Энэ хүрээнд эрдэмтэд бат бөх чанарын өвсөөр завь бүтээснээ Японы баруун өмнөд хэсгээс туршихад бэлэн болжээ.

Эрдэмтдийн сонгосон өвс 30-аад мянган жилийн өмнө элбэг олдоцтой байсан тул эртний хүмүүс ийм өвсийг завь хийхэд ашигласан байх магадлал өндөр гэж үзсэн байна. Улмаар археологичид өвсийг хатаан, бат бөх байдлыг нь сайжруулж, 10 хүний даацтай сүрлэн завь бүтээсэн юм. Окинава бүлэг арлын Ёнагуни арал Тайваньтай хамгийн ойр буюу 100 км орчим зайд байрладаг.

Судлаачид энэ сарын 12-нд Ёнагуни, мөн тус арлаас 75 км зайд оршдог Ириомотэ гэх 2 арлаас сүрлэн завиа туршиж, Тайванийг зорих төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, Японы Окинава аралд 30 мянган жилийн тэртээ амьдарч байсан эртний хүний олдворууд сүүлийн жилүүдэд илэрсэн юм. Эртний хүмүүсийн үлдэгдэлд ДНХ-гийн шинжилгээ хийхэд Өмнөд Хятад орчмоос гаралтай нь тогтоогдсон байна.

Тухайн үед модоор завь хийхэд тохиромжтой чулуун зэвсэг хөгжөөгүй байсан учраас эртний хүмүүс далайг хэрхэн гаталсныг эрдэмтэд тодруулахаар судалгаа хийж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы судлаачид эртний хүмүүсийн аргаар завь бүтээж, туршина   
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй