Шууд Chart

Исландын ард түмэн хөл бөмбөгийн шигшээ багаа ёслол төгөлдөр угтан авлаа

2016-07-06 14:15:39

Исландын ард түмэн “Евро-2016”-д шөвгийн 8-д шалгарч чадсан хөл бөмбөгийн үндэсний шигшээ багаа ёслол төгөлдөр угтан авсан байна. Исландын тоглогчдыг нутагтаа очиход бөмбөрийн сүрт дуу, 30 мянган хөгжөөн дэмжигчийн уухай хүлээн авчээ. Түүнчлэн багийн тоглогчид тусгайлан зассан хүндэтгэлийн тайзан дээр ард түмэндээ хандан үг хэлсэн байна.

Европ тивийн хамгийн жижиг орон, эдүгээ ердөө 330 гаруй мянган хүн амтай Исландын шигшээ баг өнгөрсөн ням гарагт Францын шигшээтэй тоглон ялагдал хүлээж, нутаг буцсан юм. Тус тоглолтод Исланд 5-2-ын харьцаагаар хожигдсон ч өмнөх тоглолтуудад гайхам амжилт үзүүлсэн багаа хүлээн авахад Исландын нийт хүн амын 10 орчим хувь оролцсон байна.

Исландын баг хасагдах шатны тойрогт Английн шигшээ багийг 2-1-ийн харьцаатай буулган авсан нь олон улсад томоохон шуугиан дэгдээсэн. Мөн тус баг Австри, Нидерланд, Турк, Чехийн шигшээ багийг ардаа орхиж, шөвгийн 8-д шалгарсан нь цөөхөн хүн амтай Исланд улсын хувьд мөрөөдөл биелсэн хэрэг болсон гэж цугларсан олон ярьж байна.

Тус улсын Ерөнхий сайд Сигюрдюр Йоуханнссон хөл бөмбөгийн шигшээ багтаа хөл бөмбөгийн ногоон талбайгаар дамжуулан ард түмнийнхээ зүрх сэтгэлийг нэгтгэж чадсан явдалд баяр хүргэжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Исландын ард түмэн хөл бөмбөгийн шигшээ багаа ёслол төгөлдөр угтан авлаа  
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй