Шууд Chart

Багдадын халдлагад амь үрэгдсэн хүний тоо 250-д хүрлээ

2016-07-06 15:31:14

Өнгөрсөн ням гарагт Иракийн нийслэл Багдад хотноо гарсан халдлагад амь үрэгдэгсдийн тоо дахин нэмэгдэж, 250 хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлж байна. Каррада дүүрэгт болсон дэлбэрэлтийн хүч их байснаас нэг дор олон арван хүн амь үрэгдсэн юм. Өчигдөр Иракийн Засгийн газар 165 хүн тус дэлбэрэлтэд өртөн, амь үрэгдсэн болохыг баталгаажуулаад байсан.

Гэхдээ халдлагын газраас амь үрэгдэгсдийн цогцсыг илрүүлэх, зөөвөрлөх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа учраас дээрх тоо дахин 85 орчмоор нэмэгджээ. Өнгөрсөн 7 хоногт Иракийн засгийн газрын цэргүүд Исламын улс алан хядагч бүлэглэлийн гол түшиц цэг байсан Фаллужа хотыг бүрэн чөлөөлсөн юм.

Иракийн зүгээс ийнхүү "Исламын улс" бүлэглэлийн эсрэг ажиллагаанд том ахиц гаргасны хариуд алан хядагчид халдлага дайралтынхаа цар хүрээг эрс өргөжүүлж байгааг өнгөрсөн ням гарагийн халдлага гэрчиллээ. Иракийн Засгийн газар ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй, нийслэл хот нь удаа дараа халдлага дайралтад өртөж байгаад тус улсын ард иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Халдлага гарсан газарт өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцсан Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абадиг уурлаж хилэгнэсэн олон нийт угтан авсан гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Энэ мэт ард иргэдийн ширүүн шүүмжлэлтэй холбогдуулан Иракийн дотоод хэргийн сайд огцрох хүсэлтээ албан ёсоор гаргаад байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Багдадын халдлагад амь үрэгдсэн хүний тоо 250-д хүрлээ  
Үзсэн: 1707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй