Шууд Chart

А320 нисэх онгоцонд сүйрлийн өмнө гал гарсан нь нотлогдлоо

2016-07-06 15:38:27

Хоёр сарын өмнө Парис хотоос Каир хотын чиглэлд нислэг үйлдэж яваад Газар дундын тэнгист сүйрсэн А320 нисэх онгоцны ослын шалтгааныг тодруулах мөрдлөг шалгалт үргэлжилж байна. Холбогдох албаныхны сүүлд ирүүлсэн мэдээгээр нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт ослын өмнө хөлгийн баг гал унтраахаар тэмцэж байсан нь бичигдэн үлджээ.

Нисэх онгоцны утааны дохиолол болон бусад мэдрэгч төхөөрөмжүүдийн автоматаар илгээсэн мэдээлэл нисэх онгоцон дотор гал гарсныг дохиолж байсан юм. Хар хайрцагны бичлэг үүнийг баталгаажуулснаас гадна Газар дундын тэнгисээс гарган авсан нисэх онгоцны сэг ч ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.

Тодруулбал, нисэх онгоцны урд хэсэгт шаталтын ул мөр үлдсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ. Эдгээр мэдээллийн тусламжтайгаар 66 хүний амийг авч одсон А320 онгоцны ослын шалтгааныг тодруулахад мөрдөгчид нэг алхам ойртож байна. Гэхдээ нисэх онгоцонд ямар шалтгааны улмаас гал гарсан, ослын үндсэн шалтгаан гал мөн байсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Нисэх онгоцонд техникийн шалтгаанаар гал гарах тохиолдол харьцангуй ховор байдаг учраас сүйрлийн аль ч таамгийг няцаах боломжгүй байгаа юм. Иймээс мөрдөгчид яаруу дүгнэлт хийлгүй, дуу хураагуурын бичлэгийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

А320 нисэх онгоцонд сүйрлийн өмнө гал гарсан нь нотлогдлоо  
Үзсэн: 1986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй