Шууд Chart

2015 онд Германы зэвсгийн экспорт хоёр дахин нэмэгджээ

2016-07-06 15:49:57

Өнгөрсөн онд Герман улсын зэвсгийн экспорт хоёр дахин нэмэгдсэн байна. Герман улс Европын холбоо, НАТО-гийн гишүүн орнуудад зэвсэг экспортлогч гол орнуудын нэгд тооцогддог. 2014 онд тус улсын зэвсгийн экспорт 3 тэрбум 970 сая еврогоор үнэлэгдэж байсан бол өнгөрсөн онд 7 тэрбум 860 сая евро болж эрс нэмэгдсэн талаар “Вельт ам Зоннтаг” сонинд мэдээлжээ.

Германы Эдийн засгийн яам тус мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийхээс татгалзлаа. Тус яам өмнө нь Германы зэвсгийн экспорт нэмэгдсэн явдлыг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж байсан юм.

Тухайлбал, Их Британид байлдааны нисэх онгоц худалдаалах 1.1 тэрбум еврогийн гэрээ, мөн Катарт байлдааны танк, охор их бууг сум болон бусад дагалдах хэрэгслийн хамт экспортлох 1.6 тэрбум еврогийн гэрээ тус тус батлагдсан явдал Германы зэвсгийн экспорт нэмэгдэхэд жинтэй нөлөө үзүүлсэн байна.

Гэхдээ тус улсын эдийн засгийн яамны харьяа зэвсгийн худалдааг хянах газар цаашид хилийн чинад, тэр дундаа Ойрхи Дорнодын орнуудад зэвсэг экспортлох тусгай зөвшөөрөл олгохдоо илүү хянамгай хандана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

2015 онд Германы зэвсгийн экспорт хоёр дахин нэмэгджээ  
Үзсэн: 2081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй