
Энэ жил Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 2016 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер-200” маркийн авто машинаар байлна. “Тоёота мотор” корпорацийн хувьд Улсын их баяр наадамд албан ёсны түншээр гурав дахь жилдээ ийнхүү оролцож байгаа юм.
Наадмын түрүү бөхийг байлдаг уламжлал 2014 оноос тогтсон юм. 2016 онд үйлдвэрлэгдсэн “Ланд крузер-200” маркийн авто машины зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг болж байгаа аж.
Шагнал гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр болно.
Түрүү бөхийг “Ланд крузер-200” маркийн авто машинаар байлна | ||
Үзсэн: 2814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.