Шууд Chart

“АСЕМ-ын Залуучуудын чуулган-2016” эхэллээ

2016-07-07 17:05:30

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Залуучуудын чуулган өнөөдөр эхэллээ. НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх боломж шийдлүүдийн талаар тэд өнөөдөр санал бодлоо хуваалцаж байна. Энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг чуулганаар Ази, Европын бүс нутгийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын салбарын хамтын ажиллагааны чиглэлээр салбар хуралдаануудыг зохион байгуулах юм.

Чуулганд оролцогч залуучуудын олонх нь Монголд анх удаа ирж байгаа юм байна. АСЕМ-ын Залуучуудын чуулганд оролцох хүсэлтэй 3900 гаруй залуу бүртгүүлснээс тэдний 100-г нь шалгаруулж уг чуулганд оролцох эрх олгожээ. Тэд өөр өөрсдийн улс орондоо тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг залуусын оролцоотойгоор, бусад улс орны залуучуудтай хамтран даван туулах, олон улсад үнэлэгдэхүйц ирээдүйн чадварлаг боловсон хүчин болох эхлэлээ эндээс тавьж байгаагаа онцолж байна.

Залуучуудын чуулганы хэлэлцүүлгээс нэгтгэгдэн гарах тунхаг бичгийг АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгуулах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“АСЕМ-ын Залуучуудын чуулган-2016” эхэллээ  
Үзсэн: 1847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй