Шууд Chart

Сирид 72 цагийн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

2016-07-07 17:18:23

Сирийн Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний босогчид гурван өдрийн турш орон даяар гал зогсоолоо. Рамадан сарын төгсгөлд тохиодог Эйд аль-Фитр баярыг тохиолдуулан дээрх шийдвэр гарсан гэдгээрээ онцлог болж байна. Сирийн төрийн мэдлийн төв телевизийн мэдээлснээр тус улсын ерөнхийлөгч Башар Асадын талыг баримтлагч цэргүүд өчигдрөөс эхлэн гал зогсоосон бөгөөд баасан гарагийн шөнө дунд хүртэл намжмал байдал үргэлжлэх юм.

Та бүхэнд сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд АНУ, ОХУ-ын зуучлал дор Сирийн Засгийн газар, аядуу үзэлт босогчдын хооронд гал зогсоох хэлэлцээр үйлчилж эхэлсэн юм. "Исламын улс" болон бусад алан хядагч бүлэглэлийг хамруулаагүй тус хэлэлцээр олон долоо хоногийн турш Сирийн дийлэнх бүс нутагт мөргөлдөөн хямралыг эрс намжаасан нь Сирийн хямралыг эцэслэх найдлага олон улсад төрүүлж байсан.

Гэвч сүүлийн саруудад хэд хэдэн бүс нутагт тус хэлэлцээрийн хэрэгжилт зогсч, зэвсэгт мөргөлдөөн эргэн газар авч эхлээд байна. Энэ үеэр Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний босогчид гал зогсоох шийдвэр амжилт олбол тус улсад энх тайван тогтоох үйл явцыг сэргээхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг ажиглагчид онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирид 72 цагийн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 1839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй