Шууд Chart

Хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглана

2016-07-07 17:36:49

Тун удахгүй Европын хэд хэдэн хотод хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглаж эхлэх гэж байна. Өөрөө удирдлагатай Старшип хүргэлтийн роботыг Их Британи төдийгүй Эстонийн нийслэл Таллин, Швейцарийн Берн хот, мөн Германы аж үйлдвэрийн төвлөрсөн бүс гэгддэг Дю́ссельдорф хотын иргэдэд карри, пицца зэрэг хоол хүргэхэд бэлэн болжээ. Старшип Технологи компани Их Британийн “Жаст Ийт”, “Пронто”, “Гермес”, “Метро Групп” зэрэг хоол хүргэлтийн компани, аппликешнүүдтэй хамтран ажиллаж байгаа юм.

Тус компанийн роботууд ийнхүү ашиглалтад орохын өмнө 7000 гаруй км замд явж, 400 мянга гаруй хүнд туршилтаар хүргэлтийн үйлчилгээг аль хэдийнэ үзүүлжээ. Олон нийт робот хүргэлтийн үйлчилгээг тун эерэг хүлээн авсан гэдгийг Старшип компани онцолж байна. Нөхөрсөг төрхтэй, 6 дугуйтай Старшип роботууд явган хүний зам ашиглан, бага хурдаар явдаг байна.

Мөн тус роботыг хүлэмжийн хий ялгаруулдаггүй, баттерейгаар ажилладаг байхаар бүтээснээрэээ онцлогтой. Старшип робот Жи-Пи-Эс технологи, 9 камер, төрөл бүрийн мэдрэгч төхөөрөмжийнхөө тусламжтай хүргэлт хийх байршлаа тодорхойлдог. Өөрөө удирдлагатай эдгээр роботод зориулсан хяналтын төв шаардлагатай тохиолдолд роботыг алсаас удирдах боломжтой.

Мөн роботод чанга яригч, микрофон суурилуулах зэргээр хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авах боломжийг ч бүрдүүлжээ. Старшип робот бараа бүтээгдэхүүн хүргэх салбарт дэвшил хийж, цаг хэмнэх, хүргэлтийн үйлчилгээг хямд төсөр болгоно гэж шинжээчид үзэж байна.

 

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглана  
Үзсэн: 2357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй