Шууд Chart

Ерөнхий сайд нар хамтарсан мэдээлэл хийлээ

2016-07-14 15:53:18

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар айлчлал, хэлэлцээний талаар хэвлэл мэдээлэлд ярилцлага өглөө.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрын тэргүүний энэ удаагийн айлчлал нь 1999 оноос хойш буюу 17 жилийн дараа хэрэгжиж буй анхны айлчлал болж байна гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Бидний хэлэлцээ харилцсан ойлголцсон, найрсаг уур амьсгалд амжилттай болж өндөрлөсөнд баяртай байна гэв.

Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй, хүмүүнлэг зэрэг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын нөөц боломжийг тодорхойлох, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр ярилцсан нь чухал ач холбогдолтой боллоо.

Хоёр тал Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, Монгол, Вьетнамын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдлээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг маш сайн хангасныг өндрөөр үнэлж байна гээд олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой. Вьетнам Улсын зүгээс уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллах болно. Вьетнам-Монголын цаашдын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд анхаарч, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт, хэлэлцээгээ амжилттай хийлээ. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, олон улсын болон бүс нутгийн байдал, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, олон чухал асуудлаар санал нэгдлээ гэв.  

 Олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдээлэлдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төр засгийн түвшинд итгэмжилсэн харилцаа улам бэхжихэд болон хамтын ажиллагааг боломжтой бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ


Ерөнхий сайд нар хамтарсан мэдээлэл хийлээ  
Үзсэн: 2502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй