Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНБУ-ын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтэй уулзлаа

2016-07-14 22:39:02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтэй уулзав. Уулзалтын үеэр Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев тус улс Монголын талтай хөдөө аж ахуйн салбарт болон оюутан сургах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав.

Болгараас Монголд хөрөнгө оруулалт хийх боломж их байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн болохоор нэрээ дэвшүүлэхээр болсныг мөн дурдаж байлаа. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх болон хийх ажлуудын талаар санал солилцон ярилцлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНБУ-ын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтэй уулзлаа  
Үзсэн: 1617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй