Шууд Chart

Монголын талаарх мэдээлэл 7 хоногийн дотор тэрбум гаруй хүнд хүрчээ

2016-07-15 10:42:42

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт өнөө өглөө Улаанбаатар хотноо “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд албан ёсоор эхэллээ. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна.  Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм.

Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна. Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

АСЕМ-ын дээд түвшний уулзалт манай улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан сүүлийн саруудад  дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд Монгол орны талаарх мэдээлэл ихэд давамгайлах болжээ.

 Тухайлбал, интернэт орчинд Монголын талаарх мэдээлэл сүүлийн хоёр долоо хоногийн дотор гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Монголын талаарх мэдээлэл долоо хоногийн дотор нэг тэрбум 500 сая хүнд харагдсан гэсэн статистикийг судалгааны байгууллагаас гаргажээ.

Энгийн үед бол дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон онлайн орчинд Монголын байгаль орчин, анчид, цаатнуудын тухай мэдээлэл хамгийн их байсан бол АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор сүүлийн саруудад Монголын  улс төр, геополитик, дипломат харилцаатай холбоотой мэдээллүүд ихээр цацагдаж байгаа аж.


Монголын талаарх мэдээлэл 7 хоногийн дотор тэрбум гаруй хүнд хүрчээ  
Үзсэн: 8329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Өчүүхэн огтоно [103.229.120.xxx] 2016-07-18 15:27
Эцсийн дүндээ Монголоол гэдэг нь сайхан. Тийм ээ хаач явсан Монгол гэж ичихгүй хэлдэг эх оронтой байцгаахын төлөө зүтгэнээ. Биднийг тарааж бутаргах үг бүхнийг дарж гарах юм шүү.
Зочин [103.229.120.xxx] 2016-07-18 15:21
Хамтын хүчээр сайхан давлаа. Оролцож ажилласан бүх байгууллага, хүмүүст баярлалаа. Эсэргүүцсэн үг хэлж байсан ч цагаа болохоор Монголоол гэдэг ухаант түмэндээ сөгдөн талархаж байна.
bagii [202.9.40.xxx] 2016-07-16 21:06
Ene bol ardchilsan namyn gaviya shu.ungursun 4 jild mash ih zuil hiisnii huchind gadniihand nuur ulaihguigeer undur hemjeend zohion bguulj chadlaashude.
Enkhtuul [202.9.42.xxx] 2016-07-15 17:32
Yaj neg ene hoteliig barij amjaa be. Ene buudliig bariulsan, barisan hamt olond bayar hurgei. Ih nuur tahalj bn, saihan hotel barijee Shangrila hotel.

Бидэнтэй нэгдээрэй