Шууд Chart

АСЕМ-ын зочдод үйлчилж буй 43 автобусыг хувийн хэвшлийнхэнд худалдана

2016-07-15 13:21:47

Өнөө өглөө Улаанбаатар хотод эхэлсэн Ази Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор дэлхийн 51 орны улс төр болон бизнесийн 4500 гаруй төлөөлөгчид манай улсад ирсэн.

АСЕМ-ын эдгээр зочид төлөөлөгчдөд БНСУ-аас оруулж ирсэн цоо шинэ 43 автобусаар үйлчилж байна. Тодруулбал, АСЕМ-ын албан ёсны хурал болон баяр ёслол гэх мэт бүхий л арга хэмжээнд эдгээр шинэ автобусуудаар үйлчилж байгаа аж. Түүнчлэн хот хоорондын нийтийн тээвэрт мэргэшсэн 50 жолооч ажиллаж байгаа юм.

АСЕМ-ын уулзалт дууссаны дараа эдгээр автобусуудыг хот хоорондын нийтийн тээврийн хувийн компаниудад худалдах юм байна. Ингэхдээ Солонгосын Экзим банкны зээлээр 10 хүртэлх жилийн хугацаатай зээлээр олгох ажээ.


АСЕМ-ын зочдод үйлчилж буй 43 автобусыг хувийн хэвшлийнхэнд худалдана  
Үзсэн: 2177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй