Шууд Chart

Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа

2016-07-15 13:24:03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцон ярилцсан юм. Энэ үеэр Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг шийдэх боломжийн талаар мөн хөндөж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай дотно сайн харилцаатай байдгаа дурдаж, эсгий туургатан, нүүдэлчин соёлтой ард түмнүүдийн хувьд ижил төстэй зүйлс байдгийг онцлов.

Мөн ирэх 2017 оны 6 дугаар сард Казахстанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгчтэй дахин уулзах боломж байгааг дурдацгааж байв.


Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа  
Үзсэн: 2479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй