Шууд Chart

АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг наадам өнөөдөр болно

2016-07-15 14:09:06

Өнөө өглөө эхэлсэн Ази Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалт "АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод зориулан өнөөдөр "Чингисийн хүрээ" цогцолборт бэсрэг наадам зохион байгуулах юм. Бэсрэг наадам 16:00 цагт эхлэх бөгөөд хоёр цаг үргэлжилнэ хэмээн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас мэдээллээ.

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барих ажээ.


АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг наадам өнөөдөр болно  
Үзсэн: 3016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй