Шууд Chart

Монгол наадам Шведийн гурван том хотод боллоо

2016-07-18 17:09:32


-Монгол түмэн минь сайхан наадлаа-

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам,
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам,
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам,
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам аа...

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт Монголчууд маань оршин байгаа улс орондоо Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Ингэхдээ Европ, Ази, Америк, Австрали төдийгүй алс холын Африк тивийн аагим халуун наран дор ч Монгол наадмын ухайн түрлэг цуурайтсан өдрүүд хуучраагүй байна.
Энэ ч утгаараа 2016.07.09-ний нар хур тэгширсэн билэгт сайн өдөр Скандинавийн хойгийн нийслэл хэмээгддэг Шведийн Вант улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол зон олон маань Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаа Стокхольм хотноо сүрлэг сайхан, өнгө шинэлэгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн хуртай, нартай, найрагтай айрагтай наадмын зүлэг ногоон дэвжээндээ Шведийн гэх тодотголтой монголчууд дэлгэр сайхан наадаж, нүүдэлчин түмний өв соёлоо үр хойчдоо хадгалан таниулах, Монгол уламжлалаа сурталчилан баярласан нь нутаг нэгтнүүд болоод харийн зочид гийчдийн ч анхаарлыг зүй ёсоор татсан билээ.

...Дээлтэй болгон барилдсан ч начин болдоггүй наадам
Дэлтэй болгон уралдсан ч айраг амсдаггуй наадам
Тавын даваа эхлэхэд дэлхий амгалан болдог оо
Тавилан заягаа түшиж эсгий туургатан баясдаг аа...

Швед дэхь Монголчуудын холбоо, Элчин сайдын яам, Наадмын зохион байгуулагчдын зүгээс Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг жил ирэх тусам улам өргөжүүлэн, сурталчилан хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Үүнд хувь хүмүүс болоод тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ч санал санаачлагатай оролцох болсон нь бахархууштай юм. 2016.06.04-05-ны өдрүүдэд Шведийн Malmö хотод байрлах П.Ганхуяг эзэнтэй "Монгол гэр" амралтын газрын хамт олон Монгол наадмаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Монгол шагайн харвааны тэмцээн зохион байгуулснаар Скандинавийн хойгт Монголчуудын төрт ёсний их баяр наадам эхэлсэн юм.

...Хөх Монголын эрс нь эд бяраа гайхуулж
Хурдан морьдын тоос нь тэнгэрт тулан баганадаж
Исгэрэн шуугих сум нь алдалгүй байгаа онож
Энэ ертөнцөд Монгол наадам эхэллээ...

Нөгөөтэйгүүр энэ жилийн Швед дэх Монгол наадмын нэг онцлог бол Stockholm, Göteborg, Malmö хотод Монголчууд баяраа нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлсэн нь наадмын цар хүрээ хэрхэн өргөжин тэлж байгаагийн тод жишээ боллоо. Мөн 2016 Оны долоодугаар сарын 09-ний өдөр Стокхольм хотод болсон баярын нэгдсэн үйл ажиллагааг Шведийн P4 буюу "Stockholm Sverige Radio" радио газар дээрээс нь нэвтрүүлэг бэлдэж улс даяар шууд дамжуулж Монголын өв соёл, баяр цэнгэлийн тухай мэдээлэв. Нутгийн уугуул иргэд, зочид болон жуулчдаас гадна Хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын анхаарлыг татсан нь энэ жилийн наадам бүхий л сувгаар орон орны иргэдийн нүдийг баясгаж, сонорыг мялаан сэтгэл бахархам байлаа.

...Найман зууны тэртээ миний өвгөд
Нар хур тэгширсэн энэ л өдрийг сонгож
Зүг зүгийн улсыг атаархтал
Зүлэг ногоон дэвжээгээ хотойтол наадамлах нь гайхалтай...

Ингээд энэ жилийн "Стокхольм Наадам-2016" Баяр наадмын үйл ажиллагааны үеэр зохион байгуулагдсан дагалдах хөтөлбөрөөс танилцуулбал:
1. Босоо бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилготой "Монгол бичгийн үзэсгэлэн"
2. Монгол наадам сэдэвт гар зургийн уралдаан
3. Үндэсний сайхан хувцастан шалгаруулах ёслол
4. Монгол үндэсний уламжлалт шагайн наадгай
5. Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний сурталчилгаа
6. Хүүхдийн гүйлтийн тэмцээн
7. Үндэсний бөхийн хүүхдийн барилдаан
8. Наадамчин олны дурсгалын зураг, фото студи ажиллуулах
9. "Наадмын NIGHTPARTY" үдшийн диско зэрэг арга хэмжээнүүдийг энд дурьдах ёстой. Мэдээж Эрийн гурван наадмын үндсэн төрлүүд амжилттай зохион байгуулагдсан билээ.

...Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ...

Үндэсний Бөх
Швед дэх "Монгол Наадам 2016"-д Аймаг, цэргийн цолтой болон залуу 32 бөх барилдсанаас Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат сумын заан Я.Дамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Э.Мэндбаяр үзүүрлэн, Аймгийн начин Н.Отгонбаатар, Аймгийн начин М.Батмөнх нар шөвгөрлөө. Энэ жилийн уран барилдааны шагналыг үзүүрлэсэн залуу бөх Э.Мэндбаяр хүртлээ.

Үндэсний Сурын харваа
Монгол сурын харваанд нийт 16 харваач цэц мэргэнээ сорьсоноос Монгол улсын спортын мастер Г.Ганчимэг тэргүүлж, Хэнтий аймгийн мэргэн Ө.Сайнбаяр удаалан, гутгаар байрт залуу харваач Ц.Батцэнгэл нар шалгарлаа.

Шагайн Харваа
"Монгол Наадам-2016"-д Шагайн харвааны асарт тамирчид багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Ингээд багийн төрөлд Ө.Батсайхан ахлагчтай баг тэргүүлсэн бол М.Энхболд ахлагчтай баг дэд байрт, О.Батзориг ахлагчтай баг гуравт орлоо.
Харин цуваа харвааны төрөлд тэргүүн байрыг Монгол улсын гарамгай мэргэн М.Энхболд, дэд байрыг залуу харваач Ө.Батсайхан, гутгаар байрыг Улсын мэргэн Г.Хишигсүрэн нар тус тус эзэлжээ.

Наадмын хамгийн олны хайрыг татсан бас ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдсан Үндэсний бөхийн хүүхдүүдийн дундах барилдаан хоёрдахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд 6-9 нас, 10-12 нас гэсэн ангилалаар боллоо. Насны ангилал тус бүр дээр 16 хүүхэд барилдсанаас 6-9 насныханд н.Жамбалцанжиг тэргүүлж, н.Ган-эрдэнэ үзүүрлэн, н.Маргад, н.Содхүү нар шөвгөрсөн бол 6-9 насны ангилалд н.Тэмүүлэн түрүүлж, н.Мандахдэлгэр үзүүрлэж н.Мөнгөнцоож нар шөвгөрч ирээдүйн их аварга болох гараагаа эхлүүллээ.

...Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа
Дэнж хотойтол өрөх хүчит бөхийн дэвээ шаваатай монгол наадам
Эрэмгий хурдан хүлэг нь гийнгоон дуунд салхи татуулан хурдлах монгол наадам
Эрхий мэргэн харваачид нь эсгэрэх сумаа эрчилэн нумласан монгол наадам...
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингэн сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа...

Дараа жилийн наадам ойрхон байна даа, ойрхон...
Сайхан баярлаарай.

Тэмдэглэсэн:
Р.Хишиг-Алдар /Сэтгүүлч-гэрэл зурагчин/
н.Жамсран /Швед дэхь Монголчуудын холбооны тэргүүн/
Ч.Гансүх /гэрэл зурагчин/
"Slava Pictures" studio
"POSITIVE MONGOLIAN" ONLINE PROJECT

Швед. Стокхольм

2016.07.12

























Нийтэлсэн: Р.Слава

Монгол наадам Шведийн гурван том хотод боллоо  
Үзсэн: 7159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [79.82.4.xxx] 2016-08-04 11:46
ene altai ej hudalcj hulgaich zailaagui yum u
Зочин [202.179.27.xxx] 2016-08-03 09:39
saihan bana. naadam budluuldag ulsiin tsoltoi buhchuud harin ochsongui yu.shagnal ni undur bol ochij magadgui shuu..naad durakuud chin
666666666666666 [112.72.12.xxx] 2016-07-28 13:57
shveded amidardag mongol huuhnuud gej eh orniihoo neriig gutaasan yanhanuud baidag shdee..haltaruudtai tukuudtei hujaa nartai solongoschuudtai yavalddag huuhynuud ui tum toolood barashgui....tegeed ichihgui bi mongol huuhen chingisiin mongol emegtei gej yarij yavahiig ni yana geech..mongol erchuud unen archaagui huuhnuudee ch mallaj chadahgui..medsen ch medeegui umshig dooshoo haraad shulsee zalgiad yavaad baidag..tiim baij taa nar hudlaa buh barildaj hudlaa aarhaad yah um be..mongol er hunii huch chuham uynd orshij baigaam be..baih estoi um be gedgee bodoj baih heregtei um shig sanagddag..ichij uhmeer lalaruudaa ..ta nariin huch tegeed uyndaa baigaam be..haana baigaan be ter ih huch chadal chin..hudlaa aarhsan nohoin gulugnuud..jinhene mongol erchuud shaal ondoo baih estoi..yadaj huuhnuudee mallaj chaddag baih estoi..
Зочин [202.179.23.xxx] 2016-07-26 19:56
Монголчууд л гэж хаана явсан газраа найр наадам хийж зугаалах юм.
Зочин [109.8.220.xxx] 2016-07-22 19:16
saihan naadsan baina

Бидэнтэй нэгдээрэй