Шууд Chart

Олимпийн хамгаалалтад нийт 85 мянган албан хаагч ажиллана

2016-08-02 11:53:53

"Рио 2016" наадмын аюулгүй байдал, хамгаалалтад нийт 85 мянган албан хаагч ажиллана. Тэдгээрийн 47 мянга нь цагдаагийн, 38 мянга нь зэвсэгт хүчний албан хаагчид байх гэнэ. "Рио-2016" зуны олимпийн наадмын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Х.Белтраме энэ талаар хэлэхдээ  "Рио 2016" бол Бразилийн түүхэн дэх хамгийн том аюулгүй байдлыг хангах ажиллагаа болох гэж байна. Та бүхэн аюулгүй байгаа гэдэгтээ итгэж болно" хэмээн онцолсон байна.

Олимпийн их наадмын аюулгүй байдлыг хангахад зориулж Бразилийн Батлан хамгаалах яамнаас 100 сая орчим еврог төсөвлөсөн бөгөөд өнгөрсөн сарын эхээс тэмцээн явагдах байгууламжууд, бэлтгэлийн заал зэрэг нийт 87 газарт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж эхэлжээ.

Тус ажлын дүнд зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй 10 этгээдийг баривчилж, алан хядах ажиллагаанаас сэргийлж чадсан. Харин өнгөрсөн пүрэв гарагт террорист бүлэглэлүүдтэй холбогдох оролдлого хийсэн нэгэн эрийг илрүүлэн, саатуулжээ.

Энэ мэтээр тамирчдын болон тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг юунаас ч илүү чухалчилж байгаа бөгөөд терроризмтэй тэмцэх алба, нууц алба зэрэг нэмэлт хэсгүүдийг байгуулан ажиллаж байгаа гэж  Зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.

Нийтэлсэн: МҮОХ

Олимпийн хамгаалалтад нийт 85 мянган албан хаагч ажиллана  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй