Шууд Chart

ОУОХ-ны тамирчдын комиссын шинэ даргыг томиллоо

2016-08-02 12:08:41

Өчигдөр явагдсан ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүдийн санал асуулгаар олимпийн аварга, АНУ-ын эмэгтэй хоккейн шигшээ багийн нэрт тамирчдын нэг болох Анжела Ружьерог тус комиссын даргаар санал нэгтэй сонгосон байна.

Тэрээр албан тушаалаа хүлээж авсны дараа ирэх хоёр жилийн гол зорилгоо "допингтой тэмцэх" хэмээн тодорхойлсон юм. Анжела Ружьеро өмнө нь  тамирчдын комиссын дэд даргаар ажиллаж байсан учраас түүнийг энэ даргын албанд дэвшинэ хэмээн олон хүн таамаглаж байсан юм. Мөн өнгөрсөн 5 сард "Лос Анжелес 2024" олимпийн танилцуулах багийн стратеги хариуцсан мэргэжилтнээр ажиллажээ.

Ийнхүү ОУОХ-ны тамирчдын комиссын дарга болсноор тэрээр ОУОХ-ны удирдах зөвлөлд багтсан Анита ДеФрантзийн дараах хоёр дахь Америк эмэгтэй болж байна. Риогийн олимпод Оросын цэвэр баг, тамирчдыг оролцуулах эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргах гурван хүнтэй ОУОХ-ны удирдах зөвлөлийн багт тэрээр ийнхүү багтаж байна.

Анжела Ружьеро нь 2011 онд зодог тайлсан бөгөөд тухайн үед ОУОХ-ны гишүүн болчихсон байлаа.

Нийтэлсэн: МҮОХ

ОУОХ-ны тамирчдын комиссын шинэ даргыг томиллоо  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй