Шууд Chart

ОУОХ-ны ерөнхийлөгч талархал ирүүлжээ

2016-08-02 12:18:48

ОХУ-ын нэр цэвэр тамирчдыг "Рио-2016" олимпод оролцуулах Олон улсын олимпийн хорооны шийдвэрийг тууштай дэмжсэнд талархаж, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах манай улсын олимпийн хороонд талархал ирүүлжээ. Талархалд,

"Хүндэт Ж.Отгонцагаанд

ОХУ-ын баг тамирчдыг "Рио 2016" зуны олимпод оролцуулахтай холбоотой ОУОХ-ны удирдах зөвлөлийн санал нэгтэй гаргасан шийдвэрийг дэмжиж ирүүлсэн захианд тань талархлаа илэрхийлье.

Допингийн эсрэг бидний тэмцэлтэй сэтгэл нэгдэж , дэлхий даяар буй цэвэр, шударга тамирчдын эрхийг хамгаалах хөдөлгөөнд нэгдэж буйг тань үнэлж байна.  Одоо хамтдаа "Рио 2016" олимпийн наадмыг сэтгэл дүүрэн, амжилттай тэмдэглэцгээе.

Хүндэтгэсэн, Томас Бах" гэжээ.

МҮОХ,  ОХУ-ын тамирчидтай холбоотой допингийн асуудал дэгдсэнээс хойш хойд хөршийнхөө талд зогсож, нэр цэвэр тамирчдыг олимпод оролцуулах ОУОХ-ны бодлогыг тууштай дэмжиж ирсэн юм.

Нийтэлсэн: МҮОХ

ОУОХ-ны ерөнхийлөгч талархал ирүүлжээ  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй