Шууд Chart

Албадан "саатуулагдсан" сайн дурын Монгол ажилтан

2016-08-02 12:43:52

Олон улсын олимпийн зохион байгуулах хорооны дүрэмд зааснаар аливаа улсын багийн туслах ажилтан долоо хоногийн зургаан өдөрт нь сайн дурын ажил гүйцэтгэх хязгаартай байдаг байна. Гэтэл сайн дурын ажилтан ажлаа хэтрүүлсэн нэгэн тохиолдол саяхан гарч, "буруутан"-г ОУОХ-оос Копакабана дахь далайн эрэг рүү алжаалаа тайл хэмээн "албадан" явуулжээ.

Тодруулбал, "Рио-2016" зуны олимпийн сайн дурын ажилтнаар сонгогдож, эх орныхоо багт тусалж байгаа манай улсын ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг дүрэмд заасан хязгаарыг хэтрүүлэн ажиллахаар явж байгаад "ажлаасаа халагдах" дөхжээ.

Тэрээр Монголын баг тамирчдаас түрүүлэн олимпийн хотхонд очиж, өөрийн улсын баг тамирчдын бэлтгэлийг хангах ажлыг гүйцэтгэж байсан юм. Гэтэл тэрээр саяхан амралт, алжаалаа умартан долоо дахь өдрөө ажиллахаар ирээд олимпийн тосгоны хаалган дээр "баригдсан" нь энэ ажээ.

Сүүлийн өвөл, зуны олимпийн наадмуудад Монголоос сайн дурын ажилчид хувь нэмрээ тогтмол оруулж байгаа. Тун удахгүй түүнд "хүч нэмэхээр" хоёр сайн дурын ажилтан Риод очих юм. "Рио-2016" зуны олимпийн наадмын зохион байгуулалтад нийт  151 орны 50 мянга гаруй сайн дурын ажилтан тусалж байгаа бөгөөд зохион байгуулагч орны иргэдээс гадна АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ-ын сайн дурынхан дийлэнх байгаа гэнэ.

Нийтэлсэн: МҮОХ

Албадан "саатуулагдсан" сайн дурын Монгол ажилтан  
Үзсэн: 10058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй