
Өнөөдрийн байдлаар үр тарианы ургац хураалт 88,3 хувь, Хүнсний ногооных 98, төмсний хураалт 94, 4 хувь, тэжээлийн ургамлынх 95, тосны ургамлын хураалт 50 хувьтай байна. Уржигдар орсон хур тунадас газар тариалангийн бүс нутагт бага унасан учраас ургац хураалт үргэлжилж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр ургац хурааж дуусна гэж холбогдох мэргэжилтэн хэллээ. Улаанбуудай хураах техникийн шинэчлэлийг сайн хийсэн учраас энэ намар хур тунадас их унасан ч хохирол амсалгүй ургац хурааж авсан төдийгүй төлөвлөсөн ургацаа бүрэн хурааж авах тооцоо гарсан байна. Техникийн шинэчлэлийн талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Есөн-Эрдэнийн ярианаас хүргэе.
Төлөвлөсөн ургацаа бүрэн хурааж авна | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.