Шууд Chart

П.Тэмүүжин: Тамирчдынхаа захыг мушгин суудаг монголчууддаа баярлалаа

2016-08-19 06:17:15

Таеквондогийн 68 кг-ын жинд өрсөлдөж, шагналт байрт шалгарсан П.Тэмүүжинтэй манай сурвалжлагчид ярилцаж, сэтгэгдлийг нь сонссон байна. Тэрбээр ийнхүү тэмцээнээ дуусгаж байгаа хэдий ч Монгол Улсаас анх удаа таеквондогийн төрлөөр олимпод өрсөлдсөн гэх түүхийн эзэн боллоо.

-Монголын Улсын олимпийн түүхэнд шинэ хуудас нээж, амжилттай тулалдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа, миний хувьд санасандаа хүртэл тулалдаж чадсангүй, хожигдчихлоо. Маш хүчтэй өрсөлдөгчидтэй тулалдлаа. Эхний тойрогт дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг Мексикийн тамирчинтай таарсан. Харин хоёрдугаар тулаандаа өмнө нь олимпийн аварга болж байсан тамирчинтай таарч ялагдлаа.

-Монголын ард түмэнд хандаж юу гэж хэлмээр байна?
-Тамирчдынхаа захыг мушгин суудаг Монголынхоо бүх ард түмэнд баярлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

П.Тэмүүжин: Тамирчдынхаа захыг мушгин суудаг монголчууддаа баярлалаа  
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй