Шууд Chart

Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй

2016-08-19 20:11:06

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар эрүүл мэндийн салбарынхантай өнөөдөр уулзлаа. Уулзалтад нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд болон салбарын сайд, эмнэлгийн даргаар ажиллаж асан ахмадууд оролцож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал, салбарт тулгамдаж буй асуудлаа ярилаа.

Гурван цаг гаруй үргэлжилсэн уг уулзалтын эхэнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,

-Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр боловсруулах хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт хийгээд байна. Засгийн газар салбар бүрийн  дуу хоолойг сонсч, төр, засгийн шийдвэрт тусгаж ажиллана. Ямар ч төр, Засгийн газарт ард иргэдийн эрүүл мэнд хамгийн чухал. Та бүхний ярьсан, хэлсэн саналыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгана гэлээ.

Манай улсад өнөөдөр хөтөлбөр, төлөвлөгөө, зорилго, зорилт гэсэн нэр бүхий бичиг цаас хангалттай олон байна. Харамсалтай нь ажил болохгүй байна. Боловсруулах ёстой л гэдгээс бус хэрэгжүүлэх учиртай гэж хэн ч ажиллахгүй байна. Үр дүн нь гарахгүй ажлыг манай Засгийн газар ярихгүй. Хийх ажлаа л ярина. Хийх ёстой ажлаа хийгээгүй бол хариуцлага тооцож ажиллана. Энэ зарчмыг бүх салбарынханд адил тэгш баримтална. Засгийн газрын гишүүддээ ч ийм шаардлага тавьж байгаа гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Эрүүл мэндийг дэмжих сан байгуулах саналыг олон хүн хэлж байна. Сан байгуулахыг Засгийн газар дэмжинэ. Гэхдээ төсвөөс санхүүжүүлэхгүй. Хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгууллагынхантай зөвшилцөөд  ажиллуулж болно гэлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зүү, тариурын үйлдвэр байгуулахад Эрүүл мэндийн яамнаас дэмжиж ажиллахыг А.Цогцэцэг сайдад үүрэг болголоо.

Улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 26 эх төрөхийн улмаас эндсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд өөрсдийн ажилдаа ямар амжилт гаргасан байлаа ч эхийн эндэгдэл гарсан тохиолдолд энэ амжилтыг амжилтад тооцохгүй. Аймаг, орон нутгийн удирдлага, эмнэлгийн дарга, эмч ажилтанд зохих хууль, дүрмийн хүрээнд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. 

Манай улсын эдийн засгийн нөхцөл туйлын хүнд байгаа. Төсвийн шинэчлэл хийхгүйгээр энэ хүндрэлээс гарахгүй. Гэхдээ манай Засгийн газар ямар ч тохиолдолд эрүүл мэндийн салбарын төсвийг бууруулахгүй 18 сар ажиллана. Энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарна гэж бодож байна. Эдийн засгаа тогтворжуулсны дараа эмнэлгийн засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмж авах, эмч, ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд уулзалтад ирж санал, зөвлөмж хэлсэн эрүүл мэндийн салбарын удирдлагуудад талархал илэрхийллээ.

Салбар, салбарын ийм уулзалтыг жил бүр зохион байгуулна. Өнөөдөр энд ярьсан санал, зөвлөмжийг хэрхэн ажил хэрэг болгосон болон уулзалтын үр дүнг эргэж ярьж байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.


Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй   
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hooson [107.77.66.xxx] 2016-08-20 01:52
Canhuu buuh uguig chi Muu medehgui oilgoo. Meddeg Hun n udahgui ochoo za!!!
Utas [107.77.66.xxx] 2016-08-20 01:49
Tsalin hashuu chi aaaaaa? Hutsaarai, chamd chadah um ygaasaa baihgui oibuu Baagii?
Utas [107.77.66.xxx] 2016-08-20 01:47
Huuhee ene odoo HEN be? Nugoo mieeeegiin UTSAN HUUHELDEI, Hooson tolgoituu daa. Bas uureg ugloo genuu!!!!!! Ystoi HUTS!!!!!!!
зочин [103.57.93.xxx] 2016-08-19 20:20
Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121

Бидэнтэй нэгдээрэй