
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт семинар өнөөдөр Төрийн ордонд болж буй. Энэ үеэр Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар орон нутгийн удирдлагуудтай уулзаж цаашид ямар чиглэлээр ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм. Энэ үеэр мөн иргэдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг энгийн аргаар шийдэж болно гэлээ. Тухайлбал, ямар нэг тендер үргэлж хэл ам дагуулдаг. Иймд ил тод, нээлттэй байдлыг нь сайтар хангаж ажиллах болон төрийн захиргааны ажлыг аж ахуй, үйлчилгээний ажлаас нь салгах, нягтруулах замаар захиргааны байр байшин чөлөөлөх хэлбэрээр хэмнэлт гаргах боломжуудыг судлах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, иргэдийн эрхийг зөрчиж буй аливаа үзэгдлийг таслан зогсооход анхаарлаа хандуулж ажиллахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат зөвлөлөө.
Тухайлбал, нийслэл хот болон аймгийн төвүүдэд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Төрийн байгууллагууд дотоод нөөц бололцоогоо ашиглан стандарт хангасан хүүхдийн цэцэрлэгтэй байдаг жишиг гадаад орнуудад бий. 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй гэх атлаа өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна. Тэгэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Гадаад харилцаа, Уул уурхайн зэрэг яамд яамныхаа барилгаас чөлөөлөлт хийж тус бүр 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна. 100 сая төгрөгөөр ийм ажил хийх боломж байна. Энд жирийн ажилчдын, жирийн иргэдийн хүүхдүүд хамрагдана. Аймаг, орон нутагт ийм ажил зохион байгуулах нь зүйтэй гэлээ.
2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ | ||
Үзсэн: 1489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.