Шууд Chart

Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа

2016-08-23 17:10:24

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр аймгийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж батламжид гарын үсэг зурлаа. Батламжид дараах зарчмуудыг тусгажээ. Үүнд:  

  1. Засаг төрийн төлөөлөгчийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг удирдлага  болгон ажиллана.
  2. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймагтаа бүрэн хэрэгжүүлж ажиллана.
  3. Нутгийн захиргааны байгууллагын цомхон чадварлаг, мэдлэг боловсролтой,туршлагатай, мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэн, аймагтаа төсвийн хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдлээс ангид байлган иргэдэд нээлттэй, ил тод, шударгаар үйлчилнэ.
  4. Аймгийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг байнга сайжруулж, төсвийн сахилгыг чанд сахиж, хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэнэ.
  5. Аймгийн эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбарын хөгжлийг жигд хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэн ажилгүйдэл, ядуурлын түвшинг бодитой бууруулж ажиллана.
  6. 6.Аймгийн хэмжээнд сахилга, хариуцлагыг эрс сайжрууланнутаг дэвсгэрийн байгууллага, сум, багт тогтмол ажиллаж, гадаад улсад албан томилолтоор ажиллах тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэж, томилолтын удирдамжийг батлуулж байна.
  1. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй,албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулсан, хууль зөрчижалбан тушаалаа хувийн зорилгодоо ашигласан, авлига, хээл хахууль авсан, ёс суртахууны доголдол гаргасан, архидан согтуурсан зэрэг тохиолдолдзохих хууль тогтоомжийн дагуу шийтгэл, хариуцлага хүлээнэ.
  2. Энэхүү батламжаар хүлээсэн үүргийн биелэлтийг жил тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт  тайлагнана гэжээ.


Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа  
Үзсэн: 2216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tiim [166.137.136.xxx] 2016-08-24 00:12
Tiimee UNEN. Muu Luibarchinguud. Buh ajliig zogsoochihood yuuuuu hiih gej baigaam be? Chadah ajil n tsuslah l baigaa. Uur yuuuuuu ch Chadahgui, Muu Hooson tolgoituud shit!!!!! BOSTSGOOOOOOOOO
Зочин [182.160.32.xxx] 2016-08-23 20:29
MAH TA NAR YU XIIJ ZADAX VE.TA NAR XUMUUSIIG AJLAAS N XALJ SELGEJ ZADNA.TA NAR MAH YU GEJ XELJ GATZ IREED ODOO YUZ XIIZ ZADAXGUIGEE YAJ XELJ BNAA. TA NAR ORON NUTGIIN SONGUULD 100% TAVIULNA. TA NAR XUDALCH XOG SHAAR BN AVILGACHDAD MONGOLCHUUD BID DAXIN XUURTAGDAXGUI. TA NAR ODOO XURDAN OGCORZ ZAILAACHEE MAH-XAN. TA NAR GUTAMSHIGTAI XUDAL YRIGCHID.

Бидэнтэй нэгдээрэй