Шууд Chart

Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судална

2016-08-31 17:44:45

Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байгаа талаар өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр яригдлаа. Мөн гадаадын зарим хөрөнгө оруулагчийг Монгол Улсаас гадагш зорчихыг хориглосон нь гадаад зах зээлд улсын нэр хүндийг унагах, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, олон улсын шүүхэд хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгийг ч гишүүд хэлж байгаа.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон гомдол, өргөдөл ирж байгаа тул уг асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ахлах уг Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах юм. 


Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судална   
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй