Шууд Chart

Хүдэр гол алт олборлолтоос үүдэн их хэмжээгээр бохирдож байна

2016-09-02 15:03:02

Сэлэнгэ аймагт 2011 оны байдлаар 169 гол горхи тоологдож байснаас өнөөдөр 26 нь ширгэсэн байна. Байгаль цаг агаарын өөрчлөлтөөс илүүтэй хүний буруутай үйл ажиллагаа, ялангуяа уул уурхайн замбараагүй олборлолтоос болж гол горхи бохирдож ширгэх аюул нүүрлэж байгааг Монгол орны ойн сангийн багагүй хувийг эзэлдэг нутагтай Хүдэр сумын иргэд хэлж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хүдрийн гол, түүнд цутгадаг Амж, Цагаан зүр, Хэрц, Шоргоолж, Зэлт, Хат зэрэг голууд Цагаан зүр голын эх нуурын тагтад алт олборлох үйл ажиллагааг хүч түрэн явуулсны улмаас өнөөдөр голын ус ихээр бохирджээ. Хүдэр голын сав дагуу өнөөдөр найман аж ахуйн нэгж, 20 орчим гар аргаар алт олборлогчид олборлолт хийн бохирдсон усаа шууд гол руу нийлүүлж байгаагаас чулуу нь харагддаг тунгалаг устай гол бохир шавраар урсч голын голдрил өөрчлөгджээ.

Өнгөрсөн хугацаанд сумын иргэдийн гомдлын дагуу хууль хяналтын байгууллага, аймгийн МХГазраас удаа дараа хяналт шалгалт хийж хууль бусаар алт олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоодог ч эргээд ажиллаад эхэлдэг байна.

Хүдэр сумын 3000 гаруй иргэдийн амьдрал ахуйдаа хэрэглэж тариа ногоогоо усалдаг Хүдэр гол алтны уурхайнуудын балгаар бохирдож хус жодоо, гацуур бүхий ойн сан сүйдэж байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байгааг нутгийн иргэд хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүдэр гол алт олборлолтоос үүдэн их хэмжээгээр бохирдож байна  
Үзсэн: 5016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.24.xxx] 2016-09-03 21:48
Oyunhorol huchirhiilliig demjeed zavgui bgaa yum bish uu
зочин [112.72.12.xxx] 2016-09-03 11:10
Заамарын гүүр орчимд алтны уурхайнууд туул голыг улаанаар нь эргүүлээд 20 гаруй жил болж байна.Гэтэл энэ талаар ямарч арга хэмжээ аваагүй өдий хүрлээ.Одоо ярьдагч хүн алга.Тэр орчиныг нь орвонгоор нь эргүүлж хаяаад л орхино доо.
Зочин [122.201.22.xxx] 2016-09-02 23:20
Алт олборлоод булаг шанд, мөрөн голоо бохирдуулаад, ой модоо хяргаад байхад төр засаг нь 20 гаруй зогсоож чадахгүй нь. Төр тийм их ялзарсан, хүчгүй, үл бүтэх хүмүүс төр, засгийн эрхэнд гарсаны горыг амсаж байна л гэж хэлэхээс өөр үг алга даа.
Зочин [202.179.26.xxx] 2016-09-02 21:44
ХҮДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА НЬ ӨӨРӨӨ ХУВИЙН КОМПАНИАРАА АЛТ УХУУЛЖ БАЙГАА ГЭЖ НУТГИЙН ИРГЭД НЬ БАЙНГА ЯРЬЖ БАЙНА.
Зочин [202.126.91.xxx] 2016-09-02 21:03
mongold gol uldehnuu pisdaa naraa ur huuheded mine yu uldeeh geed baigaam be ta nariin ur huuhed yahuu gadaad dalaid amidardiim baiogaa biz bidnii ur hoich uuh usgui afrik shig boloh geed bna
zochin [139.5.218.xxx] 2016-09-02 18:41
haraa eoroo goliin ai sav gazariin zahirgaa ni yor ni yu hidin, yamar ch chadvargui yumnud
Зочин [43.242.243.xxx] 2016-09-02 18:23
MAL UNDESTEN UURSDUU NUTAG HOSHUUNDAA EZEN BOLOOD OCHOOD HYADAAD UGUUCH NAAD NINJA NARAA!!! MALSHIGEE MAILAAD L SUUHIIN!!!!
Зочин [103.57.95.xxx] 2016-09-02 17:55
энэ оюунхорол яах гэж сайд болсон юм бол?
Зочин [139.5.217.xxx] 2016-09-02 16:14
МУУ ШҮҮ
mgl [103.10.21.xxx] 2016-09-02 15:31
baigal syitgesen buzar novshnuud 9 vyeree buzartaj vheh bolno.

Бидэнтэй нэгдээрэй