
Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн дарга Хенк Де Паувыг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх уг төслийн хүрээнд Стандартчилал, хэмжилзүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр олон үр дүнтэй ажил хэрэгжүүлсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Төслийн багтай хамтран Үндэсний чанарын хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.
Төслийн дарга Хенк Де Паув Шадар сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, төслийн хүрээнд гарсан хууль, эрхзүйн баримтуудын хэрэгжилтэд анхаарч, аргазүйн зөвлөмжөөр хангаж, ажиллахаа хэллээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг төслийн дарга Хенк Де Паув хэллээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Хенк Де Паувыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.