
Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг тэмдэглээд мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхай, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монголоос Беларусь улсад 2015 онд гэхэд л 73.5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 18.0 сая ам.долларын бараа импортолсон байна. Тиймээс хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг Шадар сайд У.Хүрэлсүх онцлов.
Элчин сайд С.Чепурной хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, байгааг хэллээ. Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт Беларусийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, эдгээр тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдав. Цаашид Беларусь улсаас Монголд нийлүүлж байгаа тоног, төхөөрөмж , бараа бүтээгдэхүүний төрлийг өргөжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд С.Чепурной илэрхийллээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.