Шууд Chart

Ажлын байр үүсгэсэн малчинд урамшуулал олгоно

2013-10-17 14:51:26

Туслах малчин авч ажиллуулж буй малчдад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэлээ. Малчид туслах малчин авч сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр цалинжуулж байгаа, эсвэл жилийн эцэст нас бие гүйцсэн эм бог мал өгч малжуулсан тохиолдолд жилийн эцэст нэг сая хүртэлх төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас буцалтгүй тусламж болгон авах юм байна. Энэ талаар Хөдөлмөр эрхлэлийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн н.Баянзулын яриаг хүргэе. Хөтөлбөрийг хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийг үйлчилгээний төв малчдаа дэмжих, иргэдээ ажлын байртай болгох зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

 
 

Ажлын байр үүсгэсэн малчинд урамшуулал олгоно  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй