Шууд Chart

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн орон нутагт ажиллалаа

2016-09-06 14:23:16

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Баруун, Зүүн Цанхийн нүүрсний уурхай, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр, “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн Гашуун сухайтын хилийн боомт болон нүүрсний тээврийн асуудлаас үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Дараа нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд суманд тухайн бүс нутгийн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлагуудыг хамарсан Зөвлөлдөх уулзалтад оролцсон байна. Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах, орон нутагтай хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэн мэдээлэл солилцож, тодорхой ойлголцолд хүрсэн уг уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, мэргэжилтнүүд оролцжээ.

Дэд сайд “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцсоны зэрэгцээ Ханбогд-Оюутолгой чиглэлийн 35 км хатуу хучилттай авто замын нээлтэд оролцсон байна. 

 

 


Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн орон нутагт ажиллалаа  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй