Шууд Chart

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2016-09-16 11:45:08

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүн, Ажлын албыг хуралдаанаас шинэчлэн баталсан байна.

Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн тохиолдол өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тул гамшгийн эрсдлийг бууруулж, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах нь чухал байгааг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Цаашид баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрт суулгаж шийдвэрлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг шууд худалдан авах, гааль, НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулахыг үүрэг болголоо.

Мөн эмнэлгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгийн үед 5000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурав хүртэл аймаг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хийхээр тогтлоо.

 Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх 4 бүлэг, 60 арга хэмжээ тусгагдсан. Энэ оны төлөвлөгөөний хэрэгжилт 57-78 хувьтай байна


Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй