
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллах үеэрээ Ерөө голын төмөр бетон гүүрийг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцлоо.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтын цагаар тариа будаа тээвэрлэсэн том оврын машин тасралтгүй зорчдог энэ гүүр Ерөө, Сэлэнгэ нутгийнхан төдийгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж хэлж болно. 2005 онд гүүр шатсаны дараа мэргэжлийн байгууллага “Шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гаргаснаас хойш гүүрээр айдастай зорчдог байжээ.
“Гангүүр”, “ЗЗБ” компани улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 272 метр урт төмөр бетон гүүрийн ажлыг 2015 онд эхэлж, төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сарын өмнө ашиглалтад орууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээлтэд оролцсоны дараа сумын иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр өнөөдөр Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор суманд ажиллан тариалан эрхлэгчид, иргэд, төрийн албан хаагчидтэй уулзана.
Ерөнхий сайд Ерөө голын гүүрний нээлтэд оролцов | ||
Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.