
Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2004 оноос эхлэн хэрэгжиж ирсэн.
Энэ жил “Чингис Хааны Мэндэлсний 851 жилийн ой” Монгол бахархлын өдөр, “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр”-ийг тохиолдуулан 851 сурагч буюу 16 настнууд энэ сарын 19-ны 09:00 цагаас Төрийн Ордны Ёслолын их танхимд андгай өргөнө.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн , төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий андгай өргөх ёслолд энэ удаа 16 нас хүрч буй охид хөвгүүд хамрагдаж Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авах юм. Тэд дараа нь чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлна.
16 настнууд иргэний андгай өргөнө | ||
Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.