Шууд Chart

“Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

2016-09-21 16:53:39

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг өнгөрөгч өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнтэй холбогдуулж өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгох шийдвэрийг гаргалаа.

Үүнээс гадна Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.


“Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй