Шууд Chart

Засгийн газар: Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

2016-09-21 16:58:29

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн байна.

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт хийх, ҮАБЗ-д танилцуулах, УИХ-д өргөн барихад бэлтгэж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Түүнээс гадна хуралдаанаар дараах асуудлуулыг хэлэлцсэн байна.

  • Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.
  • Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ХХААХҮЯ-ны саналыг үндэслэн “Спирт, бал бурам” ХХК-ийн Улаанбаатар хотод спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал суманд спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олголоо.
  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр, хуульч, эрдэмтэн, арбитрч нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг төслийг боловсруулах явцдаа хэлэлцүүлэг, олон улсын бага хурал зохион байгуулж, холбогдох байгууллага, аж ауйн нэгж, иргэдийн саналыг төсөлд тусгасан байна.
  • Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Д.Ганбат, С.Бямбацогт нарт даалгав.
  • Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах томилгоог хийжээ.
    Засгийн газрын хуралдаанаар Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны, Г.Баясгаланг ХЗДХЯ-ны, Г.Өнөрбаярыг ХНХЯ-ны, Л. Баяртулгыг ХХААХҮЯ-ны, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.
  • Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо.
  • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томиллоо.

Засгийн газар: Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй