Шууд Chart

ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа: Үнэхээр эмзэглэсэн. Монгол охидыг маань яаж доромжилж, дээрэлхдэгийг сонсоод....

2013-10-21 11:46:35

МҮОНР-ийн “Хурд “ агентлаг өнгөрсөн сараас эхлэн “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэж  байгаа билээ. Энэ нэвтрүүлгийн  анхны дугаарт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу оролцож “Нарантуул” худалдаааны төвд гарсан галын учир хийгээд тус захтай холбоотой анхны мэдээллүүдийг манай хөтөлбөрөөр дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.

Тэгвэл нэвтрүүлгийн удаах зочноор Сангийн сайд Ч.Улаан оролцож “Цалин тэтгэмжийг нэмнэ” гэсэн засгийн газрын албан ёсны  анхны мэдээллийг мөн олон нийтэд өгч байсан. Ийн хоёр долоо хоног тутамд нэг удаа тухайн цаг үеийн “Онцлох сэдэв “-ээр содон зочин оролцдог нэвтрүүлгийн  энэ удаагийн зочноор ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа оролцож байна. Дашрамд дуулгахад бид “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг эн дугаараас эхлэн www.mnb.mn сайтаар дамжуулан унших хэлбэрт оруулан,  сонсогч уншигч танд хүргэж байхаар боллоо.

Монгол охиныг бүтэн долоо хоног харанхуй  өрөөнд хорьж, орой бүр зодож, дарамтлан, бэлтэй Хятад иргэдэд  хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан. Эсэргүүцэл үзүүлэхэд нь шар айрагны шил хагалан, хэлтэрхийн дээр нүцгэн биеэрээ нь мөлхүүлж, зодсон байсан. Түүнийг төрсөн эгч нь ийм амьдрал руу түлхэж, харийн хүнд зарсан гэдгийг сонсоод үнэхээр эмзэглэсэн.

-Хурд агентлаг: Хүн худалдаалах гэмт хэрэг, үүнээс үүдэлтэй бэлгийн болоод хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх иргэдийн ойлголт төдийлөн сайн биш байх шиг байна. Тиймээс энэ  улс дамнасан  гэмт хэргийн  талаарх ерөнхий мэдээллийг эхлээд  өгөхгүй юу?
Н.Адъяа:1990-ээд он зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр гадаад улс орон руу зорчих болсон. Энэ үеэс улбаалаад сүүлийн 10 гаруй жилийн дотор хүн наймаалах, хүн худалдаалах гэмт хэргийн талаар хүчтэй яригдаж эхэлсэн юм. Өнөөдөр гадаадад манай улсын иргэдийг бага цалингаар хүнд хөдөлмөр эрхлүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, зарцлах, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих зэрэг байдлаар илэрч байна. 
Хил хамгаалах ерөнхий газар Монгол улсын хэмжээнд бүх шалган нэвтрүүлэх боомтыг хариуцдаг. Энэ боомтуудаар Монгол улс руу орж, гарч байгаа бүх зорчигч, тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Энэ чиглэлүүдэд хүн худалдаалах, наймаалах асуудал гарч байгаа эсэхэд бид онцгой анхаарч байна. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан энэ төрлийн  гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн ажил өнөөдөр жигдрээд явж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг улсын хил орчмын боомтуудын эсрэг талд байгаа хот суурин газруудад нилээнд идэвхжиж байгаа гэх мэдээлэл ч бас байна.

Голдуу БНХАУ-тай хиллэдэг хэсгүүдээр хүний наймааны асуудал яригддаг болсон. Судалгаа хийгээд үзэхэд Дорнод аймгийн Хавирга, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуун сухайт гэсэн чиглэлүүдээр Монгол охид, залуу хүүхнүүд Хятад руу гарч хил орчимд биеэ үнэлэх асуудал мэр сэр гараад байна. Мэр сэр ч гэж хэлж бас болохгүй юм. Бидний хийсэн  тооцоо судалгаа ч бий.

Ер нь манай иргэд хоёр төрлийн сувгаар бэлгийн мөлжлөгд өртөх замд орж байна. Эхний суваг нь сонин, сэтгүүл, зурагт, радиогоор гадаадад өндөр цалинтай ажиллуулна, сургана гэсэн зарын дагуу. Үүнд нь итгэсэн ухвар мөчид бодолтой охид хүүхнүүд амьдарлаа дээшлүүлэх маягаар улсын хил гарч, гадаадад амьдрахаар явдаг. Энэ үед нь зохион байгуулалттай бүлэглэл хүн наймаалах гэмт хэргийнхээ золиос болгодог. Ингээд мөлжлөгд өртдөг.

Хоёр дахь суваг нь манай Монгол охид бүсгүйчүүд өөрсдөө улсын хил гараад, тухайн газрынхаа баар, цэнгээний газруудад биеэ үнэлж байна. Ийм хоёр сувгаар охид бүсгүйчүүд хүний наймааны золиос болж байна. Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоохгүй бол даамжирч, Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон монгол ген удамшилд нөлөөлөхүйц хэмжээнд очлоо. Үнэхээр том асуудал энд байна.

ХА: Монгол хүний удамшлын асуудлыг та сая хөндлөө. Энэ үнэхээр асуудал болсон гэж үү?
Н.А: Биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн бүлэглэлүүд албаар бусдад худалдах, богтлох, дамжуулан цааш зарах зэрэг ноцтой асуудал гаргадаг болоод байна. Хятадын төв муж, гацаа тосгодод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэр алдагдчихсан. Үүнтэй холбоотойгоор манайхны зарим охидыг нутгийн гүн рүү аваачиж зардаг. Тэгээд охид хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхэд гаргаснаас болоод буцаад эх нутагтаа ирж чаддаггүй. Хятадад хүүхэд төрүүлчихсэн болохоор хүүхдийн иргэншлийн асуудал хөндөгдөөд Монголдоо ирж чадахгүй байдал ч байсаар байна.

ХА: Монгол улсын иргэн Хятадад хүүхэдтэй болчихоод, хүүхдээ эх нутагтаа авч ирсэн тохиолдол хэр олон байна?
Н.А: Хандаж байгаа тохиолдол их. Гэхдээ хүсэлт тавих газар нь ганцхан Монгол улсаас тухайн улсад сууж байгаа ЭСЯ, Консулын газар. Хохирогчид дээрхи газруудад эхлээд ханддаг. Тэнд нь шийдвэрлэх боломжгүй болохоор манай хилийн боомтын ажилтнуудад ханддаг, захидал өгдөг. Сүүлийн үед энэ үйл явц нэмэгдсэн. Манай Хууль Зүйн яамны дэргэдэх хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлөөс консулын газруудтай ярилцаж байна. Тэгээд тодорхой хэмжээний дүнтэй данс нээж, тэндээсээ  хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэн, хил давах гэж байгаа эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх туслах ажил зохион байгуулахаар хэлэлцдэг.

Дээрх  асуудал нь зөвхөн хил залгаа хоёр улсаар хязгаарлахгүй. Турк, Малайз, Европын зарим орнуудад манай эмэгтэйчүүд худалдагдах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон асуудал ч бас  яригдаж байна.

ХА: Биеэ үнэлэгчдийг хил давуулах, цааш нь нутгийн гүн рүү аваачих энэ гэмт хэрэгт Монгол иргэд зохион байгуулалттайгаар оролцсон байх магадлал нь хэр байдаг юм бэ?
Н.А: Би нэг жишээ яръя. 2012 оны 8-р сард Замын-Үүд Эрээний боомтоор Хятадын талаас гадаад пасспортын хугацаа дууссан манай нэг иргэнийг хүлээлгэж өгсөн юм. Энэ охинтой анх уулзаад ярьж байхад сэтгэл түгшмээр олон зүйлийг ярьж байсан. Охиныг төрсөн эгч нь Эрээн хотод дагуулж очин, Хятад иргэнд зарсан. Өртэй байсан гэж байгаа. Ингээд жил гаран тэнд биеийг нь үнэлүүлсэн. Харин дараа нь Хятад эзэд нь Улаанбаатар явж, гэр бүлийнхэнтэйгээ уулз гээд 20 мянган юань өгсөн байгаа юм. Ингэхдээ 10 мянган юаныг нь гэр бүлдээ зарцуулж болно. Үлдсэн мөнгөнд нь 3-4 охин авчир гэсэн. Нөгөө охин энд ирээд 18-тай хоёр охиныг БНХАУ-руу дагуулж явсан. Эзэндээ өгсөн. Гэтэл дараа нь дахиж охид дагуулж ир хэмээн мөнгө өгсөн. Охин  татгалзсаны улмаас өнөөх хятад иргэд  охиныг нутгийн гүнд аваачаад зарчихсан байгаа юм. Тэгээд тэнд очиж зодуулаад...

Үүнд үнэхээр эмзэглэсэн дээ. Монгол охидыг маань яаж доромжилж, дээрэлхдэг юм бэ... Бүтэн долоо хоног харанхуй тусгай өрөөнд хорьсон. Ингэж хорихдоо орой бүр Хятад баячуудыг нөгөө охин дээр оруулдаг. Эсэргүүцвэл зодно. Зодохдоо шар айрагны шил хагалж байгаад, дээр нь нүцгэн биеэр нь мөлхүүлнэ. Хамаг биеийг нь шархлуулсан байсан. Тэр шархаа хүртэл бидэнд үзүүлсэн. Ар талын нуруу хамаг бие нь авах юмгүй болчихсон. Тэр охин ирээд, энэ хэргийг шалгаад хууль, хяналтын байгууллагад өгсөн. Ганцхан энэ охины жишээнээс харахад энэ бизнес бүр зохион байгуулалттай, улам далд болсон гэдэг нь харагдаж байгаа юм.

Ер нь ингээд хараад байхад сургуульд орж чадаагүй, ажилгүй залуус гадаадад очиж мөнгө олох гээд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөөд байна. Үндсэндээ бол Монгол охидыг эхлэж өөрсдөө ашиглаж байгаад, улмаар  нутгийн гүнд хэн ч мэдэхгүй нэг тосгонд дагуулж очоод зарчихдаг асуудал байна. Ялангуяа биеэ үнэлж байгаа охид цаашдаа худалдагдах, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл өндөр байна.
 
ХА: Хурд агентлагийн баг Эрээн хотод долоо хоног ажиллалаа. Уг нь БНХАУ-д улсад биеэ үнэлэх, худалдах гээд бүх асуудал хуулиар хориотой байдаг юм байна. Гэтэл Эрээн хотод биеэ үнэлэх явдал нь бараг л ил цагаан болчихсон байх юм.
Н.А: Тиймээ хуулиараа  хориотой байдаг. Ялангуяа Хятадад хар тамхи, садар самуун сурталчлах гэсэн шар гэмт хэргүүдийг хатуу хориглодог. Гэсэн хэдий ч Эрээнд байгаа биеэ үнэлэгчдийн “Улаан дэнлүү”-ний гудамж зохион байгуулалттайгаар өнөөдөр ажиллаж л байна. Үнэхээрийн  хориотой байсан бол үүнийг аль хэдийн арчаад, устгаад л хаячихна. Тэгэхээр энэ бол зорилготой байна гэсэн үг. Тэр тусмаа “Улаан дэнлүү”-ний гудамжны хүүхнүүдийн ихэнх нь л Монгол охид байна шүү дээ. Улс үндэстэн бүр удамшил, генийн асуудалдаа бодлого барьдаг. Үүнтэй холбоотой ч байж магадгүй.

ХА: Манай цагдаагийн байгууллага, Хятадын цагдаагийн байгууллагад санал хүсэлт тавиад “Улаан дэнлүү”-ний гудамжийг хаах боломжтой юу?
Н.А: Хамтарсан яриа хэлэлцээ хоёр улсын цагдаагийн байгууллагын хооронд байдаг  байх. Үүнийхээ дагуу  тодорхой хэмжээний арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ нэг их үр дүнд хүрэхгүй байхаа л гэж бодож байна.

ХА: Яагаад?
Н.А:Эрээний “Улаан дэнлүү” -ний гудамжийг хаах ч юм уу, ямар нэг байдлаар ийм зүйл хийхэд би яагаад ч юм итгэхгүй байна.

ХА: “Улаан дэнлүү”-ний гудамжинд өрнөж байгаа наймаа их товч бөгөөд тодорхой юм шиг бидэнд санагдсан. 18, 19-тэй Монгол охид байна. Авах уу гэхэд. Тэд тодорхой хэмжээний мөнгөн дүн хэлээд авна л гэж байсан. Энэ хүний наймааны нэг хэлбэр бишүү. Хэдийгээр хоорондоо тохиролцоод байгаа мэт асуудал боловч  хүн худалдаалах гэмт хэрэг гэж хэлж болохоор юм шиг?
Н.А: Нэг өнцгөөс нь харахаар тохиролцоо хийж байгаа юм шиг болоод байгаа юм. Гэхдээ энэ бол хүн худалдаалах гэмт хэргийн сонгодог жишээ. Бид нар хүн худалдаалах гэмт хэрэг гэхээрээ гадаадын кино шиг хүчээр авч яваад, хүчээр биеийг нь үнэлүүлээд байна гэж боддог. Тийм худалдаа бол манай энэ өнөөдрийн нөхцөлд байхгүй. Хамгийн гол шилдэг арга нь тохиролцоо хийнэ, хуурч аваачна. Ийм л байдлаар хүний наймаа хийгээд байна.

ХА: Энэ асуудлын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ямар ажил хийж байна?
Н.А: ХЗЯ дээр байгуулагдсан зөвлөл өөрчлөхөөр хэлэлцэж, ярьж байна. Олон ажил хийлээ. Хамгийн сүүлд гэхэд 40-50 мянган ширхэг сэрэмжлүүлэх хуудас хийж, хил гарч байгаа иргэдийн гадаад паспорт бүрт хавчуулж байна. Энд нь хуулийн зүйл заалттай. Та гадаад гарахаасаа өмнө сайн бод гэдэг ч юм уу тийм сэрэмжлүүлэгтэй.

ХА: Энэ тал дээр Хятад улсын хууль зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль сул байна уу? Эсвэл манай цагдаагийн байгууллага тус улсын хил рүү орж мөрдөх үйл ажиллагаа явуулж болохгүйтэй холбоотой юу? Хятад улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл авч болдог уу?
Н.А: Хил дамнасан хэрэг, хил дээр гарч байгаа хууль бус наймаа зөвхөн их мөнгөний ашиг олох сонирхол дээр тулгуурладаг. Хоёр улсын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хилээр гарч байгаа гэмт хэргийг хамтарч шалгах ажлууд байгаа.

Гэхдээ яагаад биеэ үнэлэх энэ асуудал дээр ажиллахгүй, тэмцэхгүй байна вэ гэдэг дээр зарим улсууд шүүмжлээд байх шиг. Бид ажиллаж байна, ярьж байна. Гэхдээ Хятадын талтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байх гэж боддог. Тэгвэл бид улам сайн л ажиллана. Та нарт хэлэхэд Хятадаас эмэгтэйчүүд ирж биеэ үнэлдэггүй шүү дээ. Монгол эмэгтэйчүүд л Хятадад очоод биеэ үнэлээд байдаг ш дээ. Энд  гол асуудал нь байгаа  байхгүй юу.

ХА: Зөвхөн Хятад улсыг тойроод  бид  яриад байна л даа. Сүүлийн үед БНСУ, Турк зэрэг орнуудад улс гүрэн дамнасан хүний наймаанд өртөх тохиолдол гарах болсон талаарх мэдээлэл бидэнд бас байна. Тэнд эрх нь зөрчигдөж ямар нэгэн хэлбэрээр мөлжлөгт өртөж байгаа  Монгол иргэдээ хамгаалах эх оронд нь эргүүлэн авч ирэх  чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
Н.А: Миний түрүүнд ярьсан ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ахалсан Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл энэ чиглэлээр ажиллаж байна. Зөвхөн хил орчмын нутгаар биш, улс дамнасан гэмт хэрэгт өртсөн хохирогчдын судалгааг хамгийн түрүүнд гаргаж байгаа. Манайд ийм бүртгэл хараахан байхгүй. Тухайлбал Туркт гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр өндөр үнэтэй ажиллуулна гэсэн зар явж байна. Яваад очихоор тийм юм байхгүй. Тухайн улсдаа бага цалинтай, хараар ажиллуулж байна. Энэ бол тухайн хүний хөдөлмөрийг мөлжиж байгаа асуудал гэсэн үг.

ХА: Эрээнд гэхэд биеэ үнэлдэг 160 гаруй эмэгтэйчүүд бий гэсэн албан ёсны бүртгэл байна. Албан ёсны бүртгэлтэй гээд байгаа энэ эмэгтэйчүүдийг хилээр гаргахгүй байж болдоггүй юм уу?
Н.А: Тэгэж болохгүй, тэр чинь хүний эрх л дээ.

ХА: Манай иргэд хятад улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд тэнд 30 хоночихоод Монголын хил дээр ирж штамб даруулаад буцдаг. Үүнийгээ тэд “туг тойрох” гээд нэрлэчихсэн, манай хил гаалийхан андахгүй болчихсон. Ийм улайм цайм биеэ үнэлж байгаа охидыг саатуулах цааш нь гаргахгүй байж болдоггүй юмуу?
Н.А: Яахав дээ, хоёр улсын цагдаагийн байгууллага хамтарсан арга хэмжээ зохион байгуулдаг. Гэхдээ улсын хилээр гарч байгаа, зорчих эрхийг нь хааж ерөөсөө болохгүй. Яг үндсэндээ бол тэд нарыг биеэ үнэлж байгааг зөвхөн хууль хяналтын байгууллага л мэднэ. Тэр улсуудад хяналт тавьдаг боловч эрхийг нь зөрчиж болохгүй. Хамгийн гол нь яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж багасгах вэ гэдэг л байна. Соён гэгээрүүлэх асуудал чухал байна. Энэ зам руу орох гээд байгаа охид, бүсгүйчүүдийг ийм алхам хийлгэхгүйн тулд соён гэгээрүүлэх л чухал. Таны охин чинь хаана явж байна вэ, юу хийж байна вэ, та нэг удаа утасдаж асуу гэдэг ч юмуу. Иймэрхүү наад захын сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд хүргэх хэрэгтэй байна.

Х.А: Сүүлийн үед урд хөршид биеэ үнэлдэг эмэгтэйчүүд хар тамхинд донтож байгаа гэсэн мэдээлэл бас бидэнд байна?
Н.А: Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын асуудал бас л түгшүүрийн харанга дэлдэж байна. Хар тамхины хэрэглээний хувьд сүүлийн үед хот суурин газруудад манай залуучууд хэрэглэх явдал өдөр ирэх бүр сэтгэл түгшээж байгаа юм. Үүнтэй холбоотой хар тамхи хаагуур орж, хаагуур гараад байна гэдэг тал дээр судалгаа хийж байна. Манай улсын хувьд хар тамхи тээвэрлэгч орон гэж нэрлэдэг. Үндсэндээ бол хятадаас хар тамхи гэхээсээ илүү сэтгэцэд нөлөөлөх эм бодис орж ирдэг. Манайд голчлон таблет хэлбэрээр орж ирээд байна. Яаж оруулаад байна вэ гэхээр хил орчмын боомтуудад биеэ үнэлдэг эмэгтэйчүүдэд хэрэглүүлж, татуулаад байна л даа. Мөс гээд нэг төрлийн бодисыг биеэ үнэлэгчдэд хэрэглүүлдэг. Энийг хэрэглэсэн хүний нүүр царай авах юмгүй болдог, яршдаг, өтгөн хатдаг гээд маш муугаар нөлөөлдөг байна. Мөн монголд байгаа хятад жолооч нар сэтгэцэд нөлөөллөх эм ихээр хэрэглэж байгаа гэх мэдээлэл байна. Үүнийг татсан жолооч нар нойргүй болох, сэтгэл санаа нь тавгүйтэх гэхчилэн олон сөрөг үр дүн дагуулдаг.

Х.А: Бие давхар эмэгтэйчүүд хилийн цаана хүүхдээ төрүүлээд худалдчихдаг гэсэн мэдээлэл сонсогдож байсан. Энэ бодитой юу?
Н.А: Тийм тохиолдол гарсан. Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, буцаж ирэхдээ төрчихөөд ороод ирсэн. Хүүхдээ Хятадад зарчихлаа гээд... Хөхнийх нь сүү гоожчихсон, уйлчихсан, хүүхдээ зарчихлаа гээд уйлаад ороод ирсэн. Ийм зүйл  байж болох уу. Нөгөө монгол хүний үнэ цэнэ. Нөгөө эх хүний сэтгэл хаачив. Энэ мэт  сэтгэл сэрхийлгэм олон явдлууд гарч байна. Дээрх явдлууд нь хувь хүний асуудал гэхээсээ илүүтэй Монгол хүний, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал гэж бид ойлгож байгаа. Ийм ч учраас хүний наймаа үүнийг дагасан бэлгийн болоод хөдөлмөрийн мөлжлөгд Монгол иргэд өртөхгүй, энэ үйл явдлын золиос болгохгүй гэсэн үүднээс хэвлэл мэдээллийхнийг хамтарч ажиллахыг хүсч байгаа юм шүү. Сурталчилгаа хэрэгтэй байна. Сэрэмжлүүлэг хэрэгтэй байна.

ХА:Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан:  Д.Чинзориг, Ц.Мөнхзул
 


ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа: Үнэхээр эмзэглэсэн. Монгол охидыг маань яаж доромжилж, дээрэлхдэгийг сонсоод....   
Үзсэн: 20119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2014-11-20 14:12
umhii hujaagiin huuhed teesen yumnuudiig tend ni huuhdee orhiod irvel oruulj baih esvel, ter chigt ni mongol ulsiinharyallaas hasah heregtei, oorsdoo ochoj yanhandchihaad hohino gedeg yum
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2014-11-20 14:12
umhii hujaagiin huuhed teesen yumnuudiig tend ni huuhdee orhiod irvel oruulj baih esvel, ter chigt ni mongol ulsiinharyallaas hasah heregtei, oorsdoo ochoj yanhandchihaad hohino gedeg yum
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-04 16:50
shtamp olnoor daryylaad garch orood bga zalyy ohidiig saatylj shalgah heregtei shtamp daryylaad bytsaad bdiin bnlee ted chin odoo hvnii naimaand yawad bn shvvdee
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-28 02:58
manai mongoliin tsereg tsgnuuliin ajilgaa gadaadinh shg nariin dald bj bloxgvi ym blowuu darxand l gexed il yg olnii xaraan dr nuutsalj xot suurin gazaraas xol bj bloxuu
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-28 02:58
manai mongoliin tsereg tsgnuuliin ajilgaa gadaadinh shg nariin dald bj bloxgvi ym blowuu darxand l gexed il yg olnii xaraan dr nuutsalj xot suurin gazaraas xol bj bloxuu
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2013-10-22 13:16
uhamsar doroi boltson ajil hiih sonirholgvi amar argaar yaj mungu oloh wee gdg deer n gadaad l bol bayn... yahaaraa iim boldog bn aa tenger zaygtai geseer baigaad bvvr teneg boltson buruutgawal bvgd l buruutan bolno anhnaasaa yah gej turuulsen ym yamar zorilgoor hil garch bgaag n asuuj boldogvi ym uu 1990 eed onii eheer asuudag l bsan sh de ternees bolood onigoo hvrtel badag Galsan gua zamiin vvd orood tsaashaa shalan dr ochij tegsen hiliin baitsagch yu hiideg we ..ym bichideg yugaar hooloo olj iddeg we... vzegeer uu vzegnii naimaach geed tvrvvnd helchihgvi gesen gej bgaa odoo ym bolbol hvnii erh yriad baih bolj erhee dagaad vvreg gej ym badag ym shvv.........
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2013-10-22 11:28
Japan Koreanuudaas jishee avaa ted undserheg uzeltei bulegleluudeer damjuulj orchind n nolooloh, 21 nasnaas doosh irgediig asran hamgaalah batlan daagchguigeer gadagshaa gargahgui baih. suljeend orson zuuchlagch nariig hatuu shiitgeh,
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2013-10-22 10:20
humuusiin setgegdliig harahad tug toirj baigaa humuusiig oruulahaa bolijooj esvel 18-25 nasniihniig gadaad garhiig horijhooj gesen baina. bid ardchilsan uls bolson gedgee 1992 onii undsen huuliar batalgaajuulj tunhaglasan ujraas ingej hunii erhed haldaj horih erh ymar j ued bhgui,. bid uhamsartai baih heregetei. ur hoichoo bodoh yostoi. mongol ulsiin undesnii ayulgui baidal yrigdaj baina. unuudur mongold bayn j bai yduu j bai hujaa j bai bugd mongoljuud bidend deerelhuuu handaj baina. jisheelbel, bayn hujaa nar n bol ujnuun mungutei ted nart busad uls ornii humuus shig mongold ireed hool huns n taarahgui geh yum bhgui ujir n manai uls jin uuruu hytadiig ih duriadag bolson haa saigui hytad zoogiin gazar hytad hoteluud tend n mongoljuud honohiig j horilgloh jisheetei ug n bid eh orondoo baigaa yumsnadaa. MONGOLJUUDIIG GUTAAJ BAIGAA ENE EMSUUDIIG YAALTAI VE
194.46.164.xxx [194.46.164.xxx] 2013-10-22 08:36
bie hamgaalah chadbargui nyalh ursee esbel hayaj bdg ene tebneg huuhnuudiig yana
92.224.176.xxx [92.224.176.xxx] 2013-10-22 05:21
esvel tegeed tug toirood bdag humuusiigee mongol ruu orohiig horiglochihooch!
92.224.176.xxx [92.224.176.xxx] 2013-10-22 05:18
tegvel 18-25 nasniihniig surguuli mergejil deeshluuleh aylalaar,ajlaar yavaa bish bol gargahiig horichihooch!
98.210.51.xxx [98.210.51.xxx] 2013-10-22 01:46
хариулах Ардчилал гэдэг чинь л ийм болгосон биш үү? Энэ ч Элбэгдоржтой харин ч холбоотой л ажил шүү? Эмх замбараагүй дур дураараа авирлаад л ухамсар дорой боловсролгүй нэгнийгээ хуурч хулхидаад л монгол ч монгол биш болж дуусаж байна даа. яана даа хүмүүс ээ?
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-21 23:35
neg uye bodvol hunii naimaa gj inenh hun meddeg blsn.gol ni arai ahiu orlogo oloh, zarim ni amar argaar buun mungut boloh gsn setgelgee ih bn.uls ornii maani hugjil buurai ch nuluutei.ene tal deer turiin nileed hatuu bodlogo heregtei bna
149.241.73.xxx [149.241.73.xxx] 2013-10-21 22:21
muu yanhanuud zailval zailna biz
213.89.30.xxx [213.89.30.xxx] 2013-10-21 21:50
emegtei hun bolgon ter ulsiin undes yumshuudee manai tor zasag jaahan yum bodmoor yum arail bishee bie unelsen l gej yarih yum yagaad negniige buudlaa allaal geh yum ariachdee enk orondoo ochihoos aidag bolj bnashuu suuliin ued
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-10-21 21:26
manai darga nar ni tuildaa xvrtel bayjchaxsan irged ni yduu amidarxiin irxend l ted buruu zamaar ywj bga bayjax gesen darga nar uls ornoo tuilduulj bna ynda mongolchuud mini baychuudaas torson darga baychuudaa l bodxoos tedend irgediin amidral xamaagvi ted molig vmxvvlseer bx bolono
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-10-21 21:18
Aimaar yum aa ohiduud mini uursduu l uhaantai bh heregtei shuu dee
49.98.154.xxx [49.98.154.xxx] 2013-10-21 20:20
Х
49.98.154.xxx [49.98.154.xxx] 2013-10-21 20:13
Монголд хэцүү болоо л, мөнгө олж ар гэрээ тэжээх гэж л явж л бгаа блгүй дээ.чааваас.. бүр гадаадад биеэ үнэлж бгааг нь хуулийн газар хориогүйн байжиж, монголд карокэнд сууж гадаад хүмүүстэй явдаг гээд бөөн юм болоол гараад бсан.харин ч гадаадад зовж байхаар ,монголдоо тийм нэг тусгай гадаадынхан ордог өндөр өртөгтэй караоке бвал зүгээр юм бишүү, хуулиараа зөвшөөрмөөр юм.
202.55.182.xxx [202.55.182.xxx] 2013-10-21 19:49
har hyatadiin huuhdiig Mongold oruulj irj yah geed baigaan, etseg ni todorhoigui umduu chirsen ali ch hujaagiinh ni huuhed yum bilee. Deer uyed gamingiin tseregt huchinduuleed jiremsen bolson busgui galzuurch yavj bgaad hadan hyasaan deer huuhdee toruuleed urd zug ruu shideed daraa ni ooroo tsoo eruul bolood ene muu har hyatadiin sheesnees ariun biye tseverlej avlaa. Odoo tursun gazar shoroondoo setgel amar shingeye geed ooroo userch amia horloson tuhai unshij baisiin bna. Iim l eh oronch ohid bidend heregtei bolohoos yarisaar sanuulsaar baihad uursduu guij ochood har hyatad tsuvuuldag yanhanuud hereggui.
180.235.183.xxx [180.235.183.xxx] 2013-10-21 19:24
undesnii ayulgui baidald nuluulj bna gechiheed yamarch horig saad tavij yuch hiihgui hunii erh gecheed suuj baigaa ene hurandaagiin yariach ih sonin setgegdel turuulj bna l da manai tsagdaa huchniihen Ulaanbaatar Sapporo huuchin ardiin huuhenuudiig zaluuchuudtai ni sain l hazaarlaj chaddag sh de tegeed undesnii ayulgui baidald nuluuluh hemjeend ochison zuiliin esreg turiin tumur huuriig haruulahgui yun hunii erh yariad bgaa yum be er ni undesnii erh ashig, shunal yanhandalt 2 iin hoorond yu zaagaldag yum be
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2013-10-21 18:11
ymar muuhai uym we. hvvhdee hariin orond zaraad orj irdeg ymar buh zvrhtei hvvhen we. ewii ter amitan neg yduu tariachnii gert eswel hvnii naimaanii zolios bolson doo.zailuul
176.198.100.xxx [176.198.100.xxx] 2013-10-21 18:06
сурталчилгаа сэрэмжлүүлэг хэрэгтэй байна шүү дээ. гадаадад суръяа, ажиллая гадаад гадаад...гадаадад сайхан гэсэн мэдээлэл яваад хүний тархийг угааж байна. амьдарлын давуутай байдлыг нь буруушаахгүй ээ. тэр нийгмийн сул талыг, чухам ямар байдал угтдагийг мэдээлэхгүй байна. соц системийн үед сурган хүмүүжүүлэх хичээл орж, орны цагаан даавуу, хумсаа ав, долоо хоногт нэг удаа усанд ор, театр концерт үзсэн билетээ шалгуул гэсний хүчинд хөгжиж соёлжиж байсныгаа бүү мартаач.
91.81.228.xxx [91.81.228.xxx] 2013-10-21 17:24
Huuhdee zardag eh hun gej bhuu yawj yawj hujaad shuu arai ch dee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 17:17
Хятад руу визтэй зорчдог болгох хэрэгтэй. Монгол хүний ген, хүнсний аюулгүй байдал, хүний наймаа, биеэ үнэлэх гээд аймшигт асуудлууд урд хөрштэй шууд холбоотой байхад юугаа хийгээд одоо хүртэл арга хэмжээ авахгүй байна. визтэй зорчдог бол хэн дуртай нь гүйж хортой муу хүнс руулж ирэхгүй, хэн дуртай нь биеэ үнэлээд байхгүй болмоор юм. Үүнийг бодолцох хэрэгтэй
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-10-21 16:08
uneheer aimar sanagdaj bnaa. ohid huuhnuud min jaahan uhaantai bgaach heden haltar togrognoos bolj oorsnoo guij ochood baidag hiij bgaa uildliig chin bodohoos ch oi gutaj bna. tegj amidrsnaas uhsen ni deer.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-10-21 16:01
ХА: Албан ёсны бүртгэлтэй гээд байгаа энэ эмэгтэйчүүдийг хилээр гаргахгүй байж болдоггүй юм уу? Н.А: Тэгэж болохгүй, тэр чинь хүний эрх л дээ.??? ХА: Манай иргэд хятад улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд тэнд 30 хоночихоод Монголын хил дээр ирж штамб даруулаад буцдаг. Үүнийгээ тэд “туг тойрох” гээд нэрлэчихсэн, манай хил гаалийхан андахгүй болчихсон. Ийм улайм цайм биеэ үнэлж байгаа охидыг саатуулах цааш нь гаргахгүй байж болдоггүй юмуу? Н.А: Яахав дээ, хоёр улсын цагдаагийн байгууллага хамтарсан арга хэмжээ зохион байгуулдаг. Гэхдээ улсын хилээр гарч байгаа, зорчих эрхийг нь хааж ерөөсөө болохгүй. Яг үндсэндээ бол тэд нарыг биеэ үнэлж байгааг зөвхөн хууль хяналтын байгууллага л мэднэ.
124.158.124.xxx [124.158.124.xxx] 2013-10-21 15:58
Яана даа яана хэлэх үг алга Энэ Дэлхийг донслогож байсан улсын хацар гоо охид минь мөнгө олох амар арга гэж битгий буруу бодоод байл дааа тА нар шал угаагаад ч болтугай эх орондоо байж болдгүй юм уу ТА нараас гарсан хүүхэд болгон тан эх орны минь хэсгэн юм шүү дээ
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2013-10-21 15:49
ХАМГИЙН ГОЛ НЬ ХЯНАЛТЫГ МАШ САЙН ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ХЭН ДУРТАЙ НЭГ ЭМЭГТЭЙ МАЛАЙЗ ГАРААД БИЕЭ ҮНЭЛЧИХЭЭД ЭРГЭЭД МОНГОЛДОО ИРЖ БАЙНА ШДЭ. БАЛИАР УХАМСАРГҮЙ ЗАВААН ЮМНУУД БУСАД САЙХАН ХӨДӨЛМӨРЛӨӨД СУРААД ЯВЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭР ХҮНДИЙГ БИТГИЙ БУЗАРЛА. ЗҮГЭЭР ТЭР ЧИГЭЭРЭЭ МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ЗАЙЛ!!!!! ХҮН АМ НЬ ЦӨӨРЧСӨН Ч ЯДАЖ Л ЦУС НЬ ЦЭВЭР БАЙГ. НЭГ БУЗАР ЯНХАНААР ДУТАХГҮЙ ЦЭВЭР АРИУН МОНГОЛ ХҮМҮҮС НӨХӨӨД СЭРГЭНЭ МЭДҮҮҮҮ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 15:27
mongol ohid huuhnuud uursnuu biye unelchiheed daraa ni hudlaa jujigleh yum daa. Ter chigeer ni orhi. Uhne l biz...
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2013-10-21 15:16
20-хон жилийн өмнө хэн ч хүний наймаа гэдэг зүйлийг мэддэггүй байлаа.Гэтэл одоо хар даа хэдэн хүн тэнд зовж тарчилж , хэдэн хүн тэнд үхлээ хүлээгээд хэвтэж байна. Монголчуудаа 3-хан сая хүн амтай манайх шиг жижиг улсад энэ бол хаалганы цаана ирсэн аюул шүү. Охид эмэгтэйчүүд маань жоохон ч гэсэн ухаалаг байж, Эрчүүд нь охид эмэгтэйчүүд, үр хүүхдүүдээ хамгаалж эх орноо өөд нь татан босгож жинхэнэ МОНГОЛ эр хүмүүс шиг Өвөг дээдэс шигээ эрэмгий, ухаалаг, дайчин, чин зоригтой, эх орноо ард түмнээ гэсэн сэтгэлтэй байвал бидэнд энэ аюулаас гарах шиг амархан зүйл үгүй шүү дээ
203.169.50.xxx [203.169.50.xxx] 2013-10-21 15:00
toruuleed huuhde zarchihaad orood irsen geed l boloo yu.yu gsen ug w.ter huuhdiig yaraltai olj awchirah heregtei shde.eejid ni hereggui bol ulsadaa baig l da
82.7.215.xxx [82.7.215.xxx] 2013-10-21 14:52
hynii naimaa bol delhii niitiig tygsheesen hamgiin tom asuudal bolood bn shyydee. tur zasag hatuu change arga hemjee heregteishdee. Buh zyiliig tur zasagtai holboj bolohgyi gej zarim ih medegchid heleh l baihaldaa gehdee ene bol yaltchgyi Mongol yndestnii iredyitei holbootoi hamgiin chuhal asuudal uchiraas tur zasag hatuu arga hemjee avah l yostoi. busad uls ornuudch tiim l bna
219.241.86.xxx [219.241.86.xxx] 2013-10-21 14:23
manaihanchdee. yaag uher mongol nerendee taarsan. gadagshaa garch hulgai hiine bie.e unelne, hun alna buteguiee. zaluuchuudn bainga l huchin hiideg. yostoi avah yumgui ard tumen gej heluulj baihdaa taarsan
49.0.154.xxx [49.0.154.xxx] 2013-10-21 14:21
аймаар юмаа...Яана даа монгол охид минь..Төр ариун бол...юугэдэг билээ..энэ элбэгээ бодлогоор охид хүүхнүүдээ явуулаад байна даа..Нэг их ардчилал, эрх чөлөө яриад байдаг..энэ чинь худлаа л болоод явчихлаа даа
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2013-10-21 14:18
хятадын нэг тосгонд өөр үндэстэн нэг охиныг амьдаар нь хоолойг нь огтлоод цусы нь юүлж аваад эрхтэнүүдийг нь авч байгаа бичлэг солонгосын бүх тв ээр гарсан.тэрийг үзсэн хүн хэд хоног тайван байж чадахгүй .хэдийгээр сэтгэл хэрдхийлгэм бичлэг ч гэсэн бусад улс үндэстэнгүүд үнэн юмыг үнэнээр нь аймшигыыг хүмүүстээ мэдрүүлж сэрэмжлүүлэх гэж гаргаж бна.хүний наймааны цаана аймшиг байдаг юм гэж үзүүлж хүүхдүүдээ болгоомжлуулж сануулж байна шүү дээ.манайх тэхэд хар мэдээлэл гэж нууж байгаад хүүхдүүдээ тийш нь явуулуулдаг
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-10-21 13:50
хэн ч ярьсан яадийн урагш явдаг бүх хүмүүс ч мэдэж байгаа шдээ эрээн бол аймаар газар манай охидууд хүүхнүүд одоо арай дэндлээ. өөрсдөө гүйж очиж золиос бно өнөө маргаашийн 5, 10 цааснаас болж
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 13:47
Хөөрхий хүүхэд сэтгэл өвдчихлөө
24.4.174.xxx [24.4.174.xxx] 2013-10-21 13:29
Odor yaay gehuu de bid 23 jilii omon iim nigmiig oorsdoo husen shuu de
95.188.142.xxx [95.188.142.xxx] 2013-10-21 13:09
Урьд хилийг ингэх гэж нээсэн шуу дээ ЭЛБЭГ гуай
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-21 13:06
yana daa yana
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-10-21 12:42
Ene chini hiliin tagnuul bolohoos surug tagnuul bish iim asuultuudiig surug tagnuul l ug hariulmaar uym
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-10-21 12:27
peeeee

Бидэнтэй нэгдээрэй